Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн нэрийг өргөн барилаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн нэрийг УИХ-д өргөн барилаа. У.Хүрэлсүхийн танхимдаа бүхэлдээ пардаментаас бүрдэж буй. Харин энэ бүтцийг Ерөнхийлөгч болоод АН-ын бүлгээс эсэргүүцэж, Үндсэн хуулийн суурь зарчмуудыг зөрчсөн хэмээн үзэж буй. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлээд буй юм.
Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдэд өөрчлөлт оруулалгүй УИХ-д өргөн мэдүүллээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүн:
-
Өлзийсайханы Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдад
-
Гомбожавын Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад
-
Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад
-
Нямаагийн Энхболдыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад
-
Дамдины Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдад
-
Чимэдийн Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад
-
Содномын Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад
-
Цэндийн Нямдоржийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад
-
Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдад
-
Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад
-
Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдад
-
Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад
-
Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад
-
Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдад
-
Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүллээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ