Үндсэн хуулийн цэц хуралдана

img

 

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлэхээр  хуульчилжээ.

 

Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлээр бэхжүүлсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг болонГучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар тогтоосон Ерөнхийлөгч Улсын Их Хурал дахь нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулах журмыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн билээ.

 

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааны гхянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017оны10 дугаар сарын25-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ