Би том хувьцаа эзэмшигч биш

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбатыг томилохыг дэмжсэн юм. Дараагаар нь ХХААХҮ-ийн сайдад Б.Батзоригийг томилох асуудлыг хэлэлцсэн юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Энэ салбарын сайд нар хөдөө аж ахуйн салбараа голлон анхаараад хөнгөн үйлдвэрээ орхигдуулдаг. Тиймээс ЖДҮ-ийн салбарыг анхаараарай. Цаашид хамтран ажиллана.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Нэр дэвшигч Б.Батзориг “Говь”, “Дорнод Монгол” компанид хувьцаатай юм байна. Энэ нь одоо томилогдох салбарт эрх ашгийн зөрчил үүсэх үү?

 

-Би “Говь”, “Дорнод Монгол” компанид хувьцаа эзэмшдэг нь үнэн. Энэ нь анх ягаан тасалбараар олгогдсон хувьцаа. Би том хувьцаа эзэмшигч биш.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Бид энэ жил үр тариагаа алдсан. Цаашдаа газар тариалангийн салбарт ямар бодлого барьж ажиллах вэ?

 

-Өмнөх сайд нарын барьж ирсэн бодлогыг барьж ажиллана. Хөдөө аж ахуйн лабортариуд салбарынхаа дэргэд байх учиртай. Яамны дэргэд лаборатори байлгаж, эрдэмтэн мэргэдээ сонсож явна гэж бодож байгаа. Хүнс, тариагаа дотооддоо хангаж ажиллана гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дутагдаад байгаа зүйл бол ложистик тээвэрлэлт. Вакцины хадгалалт, хамгаалалтын талаар системтэй арга хэмжээ авах шаардлагатай. Хүнсний ногоогоо аюулгүй байдлаар хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай байна.

 

Ингээд ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг томилохыг  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжлээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ