Надад ажил хийдэг, бяртай сайд хэрэгтэй

img

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна.  Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдад нэр дэвшигчийг танилцуулав. БХБ-ын сайдад Х.Баделхан, ЗТХ-ийн сайдад Ж.Бат-Эрдэнэ, ЭХ-ний сайдад Ц.Даваасүрэн, УУХҮ-ийн сайдад Д.Сумъяабазар нарыг тус тус нэр дэвшүүлжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Та яагаад давхар дээл”-тэй сайдуудыг оруулж ирсэн бэ. Дэд сайдуудаа солихдоо, Төрийн нарийн бичгийн даргаа томилохдоо мөн ямар гишүүний хүнийг оруулж ирэх гэж байна. Танд би албан бичиг явуулсан. Миний ойлгож байгаагаар ил, далд тагнуул байсан гэсэн. Цагаач иргэний статусыг судалж гаргасан уу? Манай УИХ-ын гишүүд, сайдууд дотор гадаадад 6 сараар амьдардаг хүмүүс байгаа. Хөрөнгөнийхөө араас заавал 6 сар гадаадад явдаг. Би хэлж болохгүй байна.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээс бусад үүрэгт ажлыг давхар хашиж болохгүй гэсэн Үндсэн хуульд заасан. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүү байж болно гэсэн заалт байна. Би Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилохдоо олон зүйлийг бодож, судалсан. АН-ын бүлгээс ч надад тодорхой санал ирүүлсэн. О.Баасанхүү гишүүн ч гэсэн хэвлэл мэдээллээр дамжуулж надад санал ирсэн.

 

Надад ажил хийдэг бяртай, зангарагтай, асуудал шийдвэрлэхэд өөрийн эр зориг, оюун ухаан туршлага дээр тулгуурлаад явж чадахаар, эх орноо гэсэн сэтгэлтэй сайд нар хэрэгтэй. Би өөрийн кабинетээ ажил хийгээд явчихаар сайд нар гэж бодож байгаа. Ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл, үндэсний төлөөлөл ч орсон. Засгийн газрын гишүүнээр бэлтгэгдсэн хүн ажиллах ёстой. Түүнээс Засгийн газрын гишүүнийг бэлтгэдэг дамжаа Засгийн газар биш. Би Ерөнхий  сайдаар томилогдохдоо танхимаа УИХ-аас бүрдүүлнэ гэж хэлсэн. Би “давхар дээл”-ийн талаар буруутгаж байгаагүй. Давхар дээл гэдгийг зөвхөн манайх л буруутгаж ярьдаг. Япон, Герман, Сингапур, Малайз дандаа парламентын гишүүнээр Засгийн газраа бүрдүүлдэг. Монгол Улсын хувьд асуудал шийддэг Засгийн газар байх хэрэгтэй. Дээр нь одоо би 15 сайдын цалинг хэмнэж байгаа гэж бодож байгаа. Гаднаас сайд тавьбал цалин олгоно.

 

Давхар иргэншилтэй холбоотой асуудлаар О.Баасанхүү гишүүнээс бичиг ирсэн. Шинэ Засгийн газрын сайд нараас хэн нэг нь давхар иргэншилтэй хүн байхгүй.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Х.Баделхан гишүүнийг дэмжиж байна. Улаанбаатар хотод орон сууцны асуудал тулгамдаж байна. Моргейжийн зээлтэй иргэд байна. Мөн гэр хороололд амьдарч байгаа иргэдийг  оронсууцжуулах шаардлагатай. Түүнээс гадна  барилгын компанийын борлуулалт муу байна. Хэрэгцээ байна, шаардлага байна. Гэхдээ санхүүгийн зохицуулалт шаардлагатай байна. Үүн дээр тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

-БХБ-ын сайдад хандаж орон сууцны асуудлаар санал хэлмээр байна. Гэр хорооллын барилгажилтын асуудлаар ямар ажил хийх вэ? “Дэнжийн-1000”-гийн айл өрхүүдийг орон сууцжуулах, түрээсийн байранд оруулах талаар ажил нь эхлээд явж байсан. Энэ ажлуудыг хэрхэн үргэлжлүүлэх вэ?

 

Нэр дэвшигч Х.Баделхан:

 

-Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажил цаашид хэрэгжинэ. Засгийн газрын шийдвэр гарч, зураг төсөл нь хийгдсэн юм билээ. Хятадын буцалтгүй тусламжаар мөн 2 тэрбум юанийн хөрөнгөөр Ногоон нуур орчимд 1000 айлын түр оршин суух барилга баригдаж байгаа юм билээ. Хөрөнгийн асуудал ч ерөнхийдөө шийдэгдсэн байна лээ. 

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Cak:
Бяртай засгийн газар чинь мөнгөтэй ,мөнгө босгох мэдлэг чадвартай засгийн гзрыг хэлдэг юм.Багш эмч нарын цалинг нэмж , сургууль цэцэрлэг эмнэлгийг хүрэлцэхүйц хэмжээнд бүтээн байгуулж чадвал бяртай ЗГ болохоос бүгдээрээ давхар дээлтэй эрх мэдэлээр хуяглагдсан сайдуудтай хурандаа цолтой баатарлаг дүртэй ЕС популизм хийгээд хол явахгүй.
2017-10-17
zochin:
nemegehuunii bairiig solihod niilberiin chanar uurchlugduhgui gedeg l bolj bna dao
2017-10-17
Зочин:
Chamd tiim said zayahgui, udahgui medegdene.
2017-10-17
irgen:
nogoon nuurt 1000 ailyn oron suutsny suuri taviad songuuli duusaad odoog hurtel eheleegui 2018 ony 7 sard ashiglaltad orno gej hurz gishgihdee helj baisan MAN NAM SHAASANDAA LALARUUD
2017-10-17