Гашуунсухайтад гаалийн хяналтыг чангатгая

img

 

Тавантолгойн нүүрс тээврийг цэгцлэх ажил төрийн толгойны өвчнүүдийг нэг болоод буй. Хятадтай хэрхэн хэл амаа ололцох уу, яаж ахиухан хэмжээний нүүрс гаргах уу, зам дээрх түгжрэлийг бууруулах арга юу байна гэхчлэнгээр шийдлээ хүлээсэн асуудлууд олон бий. Төрийн зүгээс шийдвэрлэх гэж оролдон, хэд хэдэн шийдвэр гаргасан. Тухайлбал, огцорсон Засгийн газар Цагаан хадны талбайг татан буулгах шийдвэр гаргаж, эсэргүүцэлтэй тулан эргэж буцсан.

 

Мөн саяхан буюу энэ сарын 5-нд төрийн байгууллагууд хамтран нэгэн шийдвэр гаргажээ. Тэр нь Тавантолгойн уурхайнуудад квот тогтоох тухай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гаалийн хяналт, шалгалтын газар, Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Гашуунсухайт авто зам болон нүүрс экспортлогч компаниудын төлөөлөл  хуралдаж, гаалиар гарах машинуудын тоонд квот тогтоосон. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгойд 45 хувь, Энержи Ресурс 40 хувь, орон нутгийн Тавантолгой ХХК-д 15 хувийн эрх олгосон байна.  Нүүрс тээврийн машины зам дээрх түгжрэлийг бууруулах гол зорилготой энэ шийдвэрийг газар дээр нь хэрэгжүүлж эхэлжээ.

 

Гэтэл бодит байдал дээр төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК төрийн шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байна. Бас орон нутгийн өмчит жижиг Тавантолгой компаниуд ч байнга квотоос хэтрүүлэн ачиж буй аж. Үүнээс үүдэн замын ачаалал, түгжрэл огт буурахгүй байна.

 

Шийдвэр гарсан энэ сарын 5-наас эхлээд 17-ны хүртэл Эрдэнэс Тавантолгой ХК квотоо 906 машинаар хэтрүүлсэн байна. Харин  жижиг Тавантолгой ч 753 ачилтыг илүү хийж, төрийн шийдвэрийг үл тоожээ. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой энэ сарын 16-ны өдөр 303 машинд ачилт хийх квоттой байв. Гэтэл 503 болгон, 200 машин илүү ачиж, хил рүү явуулсан байна. Хятадын тал Ганц модны боомтоор өдөрт дээд тал нь 500 орчим машин нэвтрүүлж байгаа.  Компаниудын квот хэтрүүлэлт болоод хилийн таталтаас үүдэн Гашуунсухайтыг чиглэсэн түгжрэл өнөө ч хэвээрээ байна. Өнөөдөр гэхэд зам дээр 90 км урт очер дараалал үүсчээ.

 

Төрийн байгууллагуудын дээрх шийдвэрийг хэрэгжүүлж, хянах ёстой газар нь Гашуунсухайт дахь Гаалийн газар. Гэтэл Гашуунсухайтын гаалийн газар, байцаагч нар мэдсээр байж квотыг хэтрүүлэн авсаар байгаа нь эмх замбараагүй байдлыг улам гааруулж байна.

 

Компани бүр квотоо мөрдөж, гаалийн газар тогтоосон журам, квотын дагуу хяналтаа тавьж ажиллавал асуудал цэгцрэх боломжтой. Замын түгжрэл, жолооч нарын машиндаа хонож өнждөг зовлон, хэрэг, осол аваар гардаг хүндрэл ч багасна.

 

Төрийн өмчит компани төрийн шийдвэрээ хүндэтгэж, төрийн байгууллага хэрэгжүүлж, хянах ажлаа хийвэл Гашуунсухайтын “зовлон” бага ч гэсэн нимгэрнэ. Гаалийн байгууллага ажлаа хийе!

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Unendee erdenes tavan tolgoi uurkhain aman deeree zardag nuurs avch baigaa hyatad companiud ni ahiuhan achuulah geed gaaliinhand avilgal ogdog, gaaliinhan gashuun sukhait deer tomiluulah gej yeronhii gazartaa mongo ogdogshtee, sanke, bujma geed companiud gaaliinhang atgachihsan.
2017-10-19
jamsran olzboi:
Vnendee naad shiidber chin nvdee olcongvi ee.ocher daraalliig buulgana gebel nvvrc zoodog kompanuudiin mashinii toog tcooloh heregtei yomaa.heden kompani heden mashind achaa achih zobshoorol ogohoo l tootcoh hetegtei shvv.
2017-10-18
нарангэрэл:
гаалыг чангатгах нь зөв шүү
2017-10-18
ИРГЭН:
ЗӨВ ШҮҮ
2017-10-18