Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн заалтын хэрэгжилтийг шаардаж МҮЭ-ийн холбоо хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн. Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулан зуучлагч Б.Довдонбалжир тус хэлэлцээрийн гурван тал болох Засгийн газар, МАОЭНХ, МҮЭ-ийн холбоонд энэ сарын 12-ны өдөр зөвлөмжөө танилцуулсан байна. Гэвч талууд хөдөлмөрийн зуучлагчийн зөвлөмжийг хүлээж аваагүй санал зөрүүтэй хэвээр байгаа.
Иймд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад хандаж Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн арбитрыг байгуулж, арбитрчдыг томилж өгөх хүсэлтийг өнөөдөр хүргүүллээ.
МҮЭ-ийн холбооны зүгээс хөдөлмөрийн арбитраар МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч асан М.Чимэддоржийг томилуулах хүсэлтээ байгаагаа уламжилсан байна.
Эх сурвалж: cmtu.mn
Уншиж байна |