Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилов

img

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад нэр дэвшигч хариулж байгаа юм.


УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Та “Оюутолгой”-н гэрээг батлуулахад байлцсан уу. Яагаад  алтыг Монголбанкаар дамжуулах шийдвэрийг буцаасан бэ? Төсвийн тодотголд өөрчлөлт хийх үү?

 

-Би “Оюутолгой”-н гэрээнд оролцоогүй, батлаагүй. Би тэр үед Засгийн газрын гишүүн байгаагүй. “Оюутолгой”-н гэрээнд  тухайн үед С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар гарын үсэг зурсан. Би өөрийнхөө хийсэн гэрээг муутгах хүн биш. Ер нь “Оюутолгой”-н гэрээг байнга сайжруулах хэрэгтэй.

 

Монголбанкаар алтыг дамжуулахааргүй болсон асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэн шийдэхийг УИХ дахь МАН-ын бүлэг шаардсан. Учир нь ОУВС-гийн хөтөлбөр гацаанд орчихсон юм. Тиймээс тухайн үедээ би асуудлыг өөр дээрээ авч, шийдвэрлэсэн.   Төсвийн тодотголд засч, залруулах зүйл их байгаа. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилов. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Ялалт байгуулсан намын тогтолцоо гэдэг үнэн бохир зүйл байнаа, зүй нь бол улс орныхоо эрх ашгийг бодвол тухайлвал эдийн засагч Д. Жаргалсайхан шиг хүнийг сайдаар тавих хэрэгтэй.
2017-10-19
Zorig:
OUBSang-n shantaajnaas Mongol ulsiinhaa erkh ashigiig deer tavij chadaagyi l hyn bna.. Said bolohiin tuld yhen hatan zytgej bj bolloodoo
2017-10-19
саөд:
женко дахиад төсвөөс мөнгө авах гээд шудрага хүнийг сангийн сайдаар тавихгүй гэж их дэвчигнэв
2017-10-18
Зочин:
өөрөө ичээсэй
2017-10-18
Зочин:
Энэ Хүрэл баатарт ичих нүүр байхгүй, хүрэл нэрэндээ таарсан амьтан. Одоо хятадын банкийг оруулж ирж монголын мөнгийг хятадын халаасанд цутгаж монгол гэсэн нэртэй банкуудыг үгүй хийнэ дээ. Одоо яана аа, Монгол аль хэдийн хятадын гарт орсон дээр нь банк, санхүү Хятадын гарт орвол Монгол улс гэж байхгүй болно шүү дээ. Ардын хувьсгал ялсны дараа Монгол улсын банкийг үгүй хийх бодлог явж байсныг хүмүүс мэднэ байх. Хятадын тэр хүслийг энэ хүн биелүүлж өгөх эрхээ авчихлаа. Бид нарт тэднийг зайлуулах эрх байдаг ч болоосой. ЭЭ ХАЛАГ
2017-10-18
ард:
Энэ Хүрэлбаатар ичиж амьдраасай
2017-10-18
Зочин:
өөрөө ичээсэй