БХБ-ын сайдаар Х.Баделханыг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар БХБ-ын сайдаар Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Барилгын салбарт тулгамдаад байгаа газар зөвшөөрөл олгох, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, гэр хорооллыг барилгажуулах гээд олон асуудлыг анхааралдаа авч цэгцлэхийг гишүүд дайлаа.
Тухайлбал, барилгын компаниудтай нийлж ард иргэдээ хохироодгийг болиулах хэрэгтэй. Утааны улирал эхэллээ. БХБЯ утааг багасгах асуудалд дорвитой ажил хиймээр байна гэдгийг гишүүн Л.Болд онцоллоо. Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ байсныг гишүүн бүр дурдаж байлаа.
БХБ-ын сайдад нэр дэвшигч Х.Баделхан гишүүдийн асуултад хариулж, холбогдох асуудал анхаарал хандуулж ажиллахаа хэллээ.
Ингээд санал хураалт явагдав. Гишүүдийн 87.5 хувийн саналаар БХБ-ын сайдаар Х.Баделханыг томиллоо. Дараагаар нь БСШУС-ын сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ