УИХ-ын чуулганы эерэг ишлэлүүд

img

 

УИХ-ын чуулганы өчигдрийн /10.18/ нэгдсэн хуралдаанаар  үндсэн чиг үүргийн найман сайдыг томиллоо. Энэ үеэр гишүүдийн хэлсэн эерэг ишлэлүүдийг хүргэж байна.

 

Шадар сайд Ө.Энхтүвшинд

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

 

Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нар Монголын парламентын өв тээгчид. Өнөөдөр бид өв тээгчдээсээ суралцах ёстой. МАН-ын эв нэгдлийг хангаж, Засгийн газартаа дэм болж ажиллаасай гэж бид нэр дэвшүүлсэн.  МАН-ын дотоод асуудал руу Ардчилсан намынхан бүү ор. Манай намын шартай залуус амныхаа зоргоор улс төр хийж, биенийхээ зүрхийг шархлуулдагаа зогсоо.

 

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

 

-Төрийн өмчит үйлдвэрийн газрууд дээр хяналтаа сайжруулах, хариуцлагыг шаардах ёстой. Засгийн газрын уялдаагаа сайн хангаж ажиллаарай.

 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

 

Ө.Энхтүвшин гишүүнийг Монгол төрд, МАН-д хийсэн гавьяаг нь үнэлж, ард түмэн сонгосоор ирсэн. Цаашдаа ч төрд олон юм хийнэ гэж харж байгаа.

 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

 

 

Бэлтгэгдсэн хүн Сангийн сайдаар очиж байгаад баярлаж байна. ОУВС-д хэлэлцээрт орох, өр тэглэх гээд энэ бүхэнд оролцож явсан.Бололцоогоо маш сайн ашиглаарай. Сангийн яамтай холбоотой асуудал таны толгойд багтаж байгаа. Төсвийн тухай хуулиа өөрчлөхгүй, хуулийн хүрээнд шийдээд явна гэлээ. Түүндээ баттай зогсоорой.

 

 

 

Гадаад харилцааны  сайд Д.Цогтбаатарт

УИХ –ын гишүүн Ж. Мөнхбат

 

 

– Бяртай засаг, бяртай сайд байна гэдэг бол бодлого нь бяртай байхыг хэлнэ. Д.Цогтбаатар сайдад итгэж байна. Оффшортой холбоотой асуудлаа цэгцлээрэй.  Гадаад харилцааны сайд нэр цэвэр байх ёстой шүү.

 

 

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

 

 

-Ц.Нямдорж гишүүнийг сайд болооч гэж ятгасан хүмүүсийн нэг нь би байна. Шударга бус зүйлийг хийхгүй л бол би энэ Засгийн газрыг дэмжин ажиллана. Шударга ёсыг тогтоож чадна гэсэн ард түмний итгэл байна.

 

Т.САЙХАН

Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen yum bichsen bn daa:
Mash unen yum bichsen bn UBN geed chingeltei tsagdaagiin zuun taliin barilga gazriig munhkbat absan
2017-10-19
Зочин:
   “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.  Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр ...миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерө
2017-10-19