БНСУ-д ажиллах иргэн ур чадварын шалгалт өгнө

img

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2018 оны солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах аргачлалд өөрчлөлт орж, онооны тогтолцоонд шилжиж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Шалгалтын хугацаа 70 минут байсныг 50 минут болгосон гэнэ. Тодруулбал, унших дасгалд 25, сонсоход 25 оноо зарцуулах аж. Харин асуултын тоо 50 байсан бол 40 болгожээ.

 

Өмнө нь нийт 200 онооноос 84-өөс дээш оноо авсан иргэд тэнцдэг байсан бол 2018 онд 100 оноотой шалгалтаас 44-өөс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцон онооны дарааллаар сонгон шалгаруулах аж. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн хэлний шалгалтаас гадна ур чадварын шалгалт заавал өгөх ёстой аж.

 

Энэ тогтолцоог манай улс болон Камбож, Пакистан, Зүүн Тимор зэрэг оронд хэрэгжүүлэх юм байна.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ