“МИАТ”-ийг ад үзсэн зүйлгүй

img

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Салбартаа очоод ямар бодлого хэрэгжүүлэх вэ?Эдийн засагт ач холбогдолтой тээврийг хөгжүүлэхэд ямар бодлого барьж байна вэ?

 

-Ер нь төрийн бодлого, тэр дундаа сайдын бодлого залгамж холбоотой байдаг. Бидэнд маш олон бодлого байгаа. Хамгийн сүүлд 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлого байгаа. Сайд гэдэг нь хамгийн түрүүн хэрэгжүүлэх шаардлагатай бодлогоо гаргах хэрэгтэй гэж боддог. Чин сэтгэлээсээ ажил хийх бодолтой байх ёстой. Нэн тэргүүнд Тавантолгой-Гашуунс ухайтын төмөр замыг дуусгах асуудал тавигдана. Агаарын тээврийн тухайд билетний асуудал хамгийн түрүүн яригддаг.  Эдийн засгийн хөшүүрэг болох ложистик тээврийг хөгжүүлэхэд анхаарна.

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Энэ салбартаа том асуудлаа барьж аваарай. Бүс нутгийн зам тээвэр, эдийн засгийн коридорын асуудал том хэмжээнд яригдаж байгаа. Биднийг улстөржиж байх хооронд Хятад-Казакстаны торгоны замын маш том маршрут явж байна. Энэ асуудалд анхаараарай. Өнөөдрийг хүртэл ГХЯ-ны уулзалтын протоколын буланд явж иржээ. Хэрвээ бид үүнийг авч явсан бол  эдийн засгийн боломж бидэнд гарч ирэх байлаа. Оюутолгой, Тавантолгой бол манай улсаас  гарч яваад байгаа. Харин энэ торгоны замын хувьд манай улсаас гарахгүй, эдийн засгийн өсөлт гарч ирнэ.

 

-Гурван улсын эдийн засгийн коридорыг баталсан. Энэ талаар би түлхүү ажиллана гэсэн бодолтой байгаа. Хоёр том гүрний хооронд байдгийн хувьд хамтарсан корпориаци байх ёстой гэж бодож байгаа. Далайцтай ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Энэ коридорын хүрээнд автозам, нефть, төмөр зам гэсэн 32 төрлийн хөтөлбөр яригддаг.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Зам тээврийн салбарт мэргэжлийн хүн очиж байгаад баяртай байна. МИАТ үндэсний тээвэрлэгч гэдэг статустай байгаа. Монголчууд өнөөдөр иргэний нисэхийн үйлчилгээг өндөр үнтэй авч байна. МИАТ”-ийг үндэсний статустай болгосныхоо төлөө бид шийтгүүлж байна. Бидний бодлого буруу байна. Үүнийг засч өгөөрэй.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Өнөөдөр “МИАТ”-ийн их ярьж байна. Ингэж ярьж байгаа хувьчлах гээд байна уу, ямар бодлого яваад байна. Би үндэсний статустай байх тал дээр дэмждэг хүн.  

 

-“МИАТ”-ийг устгана гэсэн бодол надад байхгүй. Өөрөө өөртөө ашигтай байлгах өрсөлдөх чадварыг нь хангая гэж байгаа. Түүнээс бус “МИАТ”-ийг ад үзсэн зүйлгүй.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-“Мянганы зам”-ын хөтөлбөр хэзээ хэрэгжиж дуусах вэ?

 

-Дөрвөн аймгийг Мянганы зам”-аар холбохоор байгаа. Энэ жил Дорнод аймаг холбогдож байгаа. Сумдыг автомзамаар холбох нь дараагийн асуудал шүү. 

 

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Asuudalgvi tugdrelgvi saihan mergejiliin talaasaa hariulj bna da
2017-10-19