Малын хулгайг илрүүллээ

Булган аймгийн Баяннуур сумын замын #хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Т.Норпил, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Х.Шинэтөр, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Болдбаатар нар мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэн, холбогдох цагдаагийн газарт нь шилжүүлэн ажилласан байна.
Энэ сарын 05-06-нд шилжих шөнө Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн нутаг дэвсгэрээс тус багийн иргэн Ж.Ж-н гурван тооны үхрийг Архангай аймгийн харьяат А, М, В нар нь бүлэглэн хулгайлж, тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ