Д.Сумъяабазар сайдын ТАВАН эхлэл

img

 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон. Тэрбээр өнөөдөр үүрэгт ажилдаа орж, тамгаа хүлээн авлаа.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ "Төрийн алба гэдэг ёс зүйтэй, хууль дүрмийн хүрээнд хариуцлагатай ажиллах ёстой чухал алба. Уул уурхай бол Монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх чухал салбар. Бид макро эдийн засгийг тогтвортой түвшинд байлгах, төсөв санхүүгийн бодлоготойгоо зөв уялдуулж, гадны хөрөнгө оруулагчтай зөв бодлогоор харьцах учиртай"-г онцлон тэмдэглэлээ.


Ажлаа хүлээн авсан сайдад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж амжилт хүсэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бол улс орныг өнгөтэй өөдтэй авч явах, бодит бололцоог хангах чухал салбар. Тиймээс шинэ сайддаа мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллаарай хэмээн яамныхаа нийт хамт олноос хүссэн юм.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлын гараагаа таван зүйлээс эхэлнэ гэдгээ тодотголоо.


1. Эдийн засаг, үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх
2. Хариуцлагын тогтолцоог бий болгох
3. Урамшуулалын тогтолцоог бий болгох
4. Даатгалын тогтолцоо /Эрдэс баялаг уул уурхайн салбарт гэнэтийн аваар осол, урт богино зогсолтууд дээр даатгалын эрсдэл их гардаг/
5. Бодлогын технологийн тогтолцоог нэвтрүүлэх


Эдгээр таван ажлаас үүрэгт ажлаа эхэлж, хүнд үйлдвэрүүд болох ган бөмбөлөг, зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр гэх мэт ажлын байрыг нэмэгдүүлэн эдийн засгийг дөрөв дахин тэлэх үйлдвэрүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллана гэлээ.

 

Б.Энэрэл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1111111:
Harj bgaa harts ni hvrtel neg olbo dolbo gsn harts hhha. Oghiin hoorond Tamga ruu harj bga harts hahaha
2017-10-20
111111:
Монголчуудаа... Улс төрөөр амьсгалахаа болиод урд байх ажлаа сайн хийцгээ... Бид өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй. Дээр байгаа МАНгуунуудаас их юм хүлээх хэрэггүй... Тэд чадах ч үгүй
2017-10-20
Зочин:
Sanal niilehgui baina. Onoogui tomilogoo. Manaid chadvar, mergejil, mergshileer n songodogguin jishee bolloo
2017-10-20
Зочин:
yun uramshuulal ve
2017-10-20
Ard:
Battulga odoo ,Asa avraga Ah nar niilj idej uunaa Mongol dampuurch bna da! Hoshin shog shig bolj bn
2017-10-20
ard tumen:
mahan tolgoig said blgod mongol buh baylagt ezen suuh jenkogin bodlogo.kkk
2017-10-20
Dampuurchee:
Uramshuulal gedeg bol tseverhen mongo idex arga shyy,
2017-10-20
Зочин:
Ёооо хэлэх ч үг алга!!!!!!
2017-10-20
Зочин:
dampuural gedeg ene bhdaa
2017-10-20