Д.Сумъяабазар сайдад өгсөн ЗАХИАС
2017-10-20

Монголын санхүү, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох уул уурхайн салбарын шинэхэн сайд ажилдаа орлоо.

 

 

1. Эдийн засаг, үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх
2. Хариуцлагын тогтолцоог бий болгох
3. Урамшуулалын тогтолцоог бий болгох
4. Даатгалын тогтолцоо /Эрдэс баялаг уул уурхайн салбарт гэнэтийн аваар осол, урт богино зогсолтууд дээр даатгалын эрсдэл их гардаг/
5. Бодлогын технологийн тогтолцоог нэвтрүүлэх гэсэн таван алхмаас ажлаа эхлэхээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцолж байна.

 

УИХ-ын гишүүдийн 89.6 хувь нь Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилохыг дэмжсэн. Гэхдээ гишүүдэд уул уурхайн шинэ сайдад хэлэх цөөнгүй захиас байлаа.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Тэрбишдагва:

 

Олон мянган лиценз олгосон замбараагүй байдлыг цэгцэлж, Оюутолгой, Тавантолгой, хэдэн хүнд үйлдвэр гэх мэт цөөн том төслүүддээ төвлөрөөч ээ. Нүүрсийг түүхийгээр нь, нефтийг түүхийгээр нь гаргадгийг яаралтай болиулж, дотооддоо боловсруулдаг болгох ажлыг нэн тэргүүнд хийгээрэй гэсэн үгийг хэлэв.

 

Товчхондоо Д.Сумъяабазар сайдыг олон зүйл рүү самгардахгүй байхыг захилаа. Сайдаар ажиллах 2.5 жилийн хугацаандаа Оюутолгой, Тавантолгой гэх том төслүүдээ дорвитойхон хөдөлгөвөл амжилт ирэхийг дуулгасан нь энэ.

 

Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

Бодлогын гол асуудал дээрээ төвлөрч ажиллаарай. Нүүрсийг түүхийгээр гаргаж байгааг нэн тэргүүнд зогсоогоорой. Түүхийгээр нь 50 хүрэхгүй доллараар гаргадаг байдалд цэг тавих ёстой. Энержи Ресурс 128 доллараар гаргаж байна. Хэрвээ хажуугаар нь түүхий нүүрс хямдхан гаргадгийг зогсоочихвол Монголын нүүрс 200 доллар хүрч өрсөлдөх гээд байна шүү дээ гэсэн захиасыг УИХ-ын чуулганы танхимаас шинэ сайдад дайлаа.

 

Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: 

 

Тавантолгой ордыг сорчилж ашиглаад удаж байна. 7.2 тэрбум тонн нөөцтэй гэж байгаа ч ердөө 10% нь коксжих нүүрс байгаа. Төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой зөвхөн 0, 3, 4-р давхаргын коксжих нүүрсээ сорчлоод, бусад нүүрс нь хаягдаж байна. Сорчлохыг таслан зогсоох бодлого явуулна биз дээ? Ийм богино хугацааны амь аргацаасан байдлаар, нүүрсээ түүхийгээр нь гаргаад байвал нөөц нь дороо дуусна шүү дээ. Түүхий нүүрсний ашиг нь ченжүүдэд, эрсдэл нь монголчуудад ирж байна шүү дээ гэв.

 

Тавантолгойн ордын нүүрсийг сорчилж олборлодгийг уул уурхайн салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Энэ янзаараа ашиглабал 200 жил биш 10 жилийн дараа овоолсон хар шороо, ухсан нүхтэй үлдэж магадгүй судлаачид сануулсаар буй. УИХ-ын гишүүн ч энэ сануулгыг Төрийн ордноос өгч, шийдвэр гаргах түвшинд анхаарахыг сануулж, шаардлаа.

 

Өнөөдөр ч шийдлээ бүрэн олоогүй, үр ашгийг нь хангалттай амсаж чадахгүй байгаа уул уурхайн салбарт олон асуудал бий. Тэрний дундаас нүүрс бүр тодруулбал Тавантолгойн “хар алт”-аа үнэд хүргэх гол ажил Д.Сумъяабазар сайдыг хүлээж буйг гишүүд ийн санууллаа. Эдийн засгийг гол тэжээгч болсон уул уурхайн салбарт хэрүүлийн алим бус бодитой шийдвэр, дорвитой ажил хийх нөхцөл байдал үүссэнийг шинэхэн сайд судалж суух биш шуурхай эхлүүлэх шаардлагатай байна.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Sss:
Sumyabazart amjilt husie!!!
2017-10-22
Уурхайчин:
Ядахдаа дэд сайд, ТНБД, Зөвлөхүүд, хэлтэс, газрын дарга нар, агентлагын даргаа уул уурхайн мэргэжлийн хүмүүсээр тавиарай даа?!?! Эс тэгвэл уурхайчид бид өөрийг чинь огцортол үзэж тарна шүү ?!?!?!
2017-10-22
77:
Яана аа монгол улс ийм сайдаар яана аа ичихгүй бна уу яаж МАН үнэн дээ боловсон хүчин байхгүй болжээ
2017-10-22
Иргэн:
Царайгаа төв болгоод болгоод бяцхан тархитай иим хуурмаг хулгайчууд төриин сайд хииж чадахгүй ээ хармагтайнг л хамгаалж гадны гөлөгнүүдэд өгөхөө бат болгох гэж байгаа биз
2017-10-22
www:
minii haraad bgagar. battulgaas dagvadorj guisan bh. uul uurhain saidad manai ahig tawiad ug gd heleed ug gd
2017-10-22
Сараа:
САйд нь энэ уу тэгээд? Баттулга еронхийлогчид арай л жаахан итгэсэн сэн бусадтай л адил хуйвалдаан бантан жонхуу хутгагч юм даа ийм сайдтай монголяаж оодлох вэ дээ
2017-10-21
Сараа:
Монго идэхгуй бол оор юу хийх гэж ийм махан толгойнууд сайд болох юм?
2017-10-21
Д.Сумъяабазар сайдад өгсөн ЗАХИАС:
mungu baga shaagaarai daa
2017-10-21
Сараа:
Монго идэхгуй бол оор юу хийх гэж ийм махан толгойнууд сайд болох юм?
zochin:
yamar uruvdmuur um be dee.
2017-10-21
Зочин:
Энэ чадахгуй ээ, албан тушаалын наймаа л юм даа
2017-10-21
Зочин:
Энэ чадахгуй ээ, албан тушаалын наймаа л юм даа
2017-10-21
Зочин:
uund yu ch zahiad nemer bn uu, yahav hural taslahgui bhaa.
2017-10-21
зочин:
Ёоёо энэ махан толгой сайд хийж чадах уу,ямарч боловсролгүй хөлдүү толгой ш дээ,МАН-н боловсон хүчнээр хахаж цацдаг гэсэн ийм махан толгой ихтэй л юм байх даа чааваас.... энэ нам ч дампуурчээ
2017-10-21
Ard:
Mahan tolgoi garahaar Mongol uls dampuursan bn!
2017-10-20
Nam bus irgen:
Mahan tolgoi said bolj baidag. Ene nasandaa ih yum uzehnee.
2017-10-20
Nart:
Энэ сайд болсон бөх уул уурхайг ойлгох болов уу завхрал үргэлжилсээр улс дампуурсаар ай мөн цөвүүн цаг иржээ
2017-10-20
Зочин:
Terbishdagva bukh humuust onovchtoi ug zahias helj bn lee dee mundag hun shuu
2017-10-20
Зочин:
Terbishdagva zuv khel den bna. Olon zuilruu samgardalgui kheden tom tusul deeree ankhaarakh kheregtei bna. Litsenz olgolton deer ankhaarakh kheregtei! Baigali dellhiigee bid sendiichilj guitslee sh dee!
2017-10-20
Зочин:
Terbishdagva zuv khel den bna. Olon zuilruu samgardalgui kheden tom tusul deeree ankhaarakh kheregtei bna. Litsenz olgolton deer ankhaarakh kheregtei! Baigali dellhiigee bid sendiichilj guitslee sh dee!
2017-10-20