Д.Оюунхорол: Эхлүүлсэн ажлыг маань үргэлжлүүлээрэй

img

 

БОАЖ-ын сайдаар томилогдсон Н.Цэрэнбат  БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролоос тамгаа гардаж авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамгаа хүлээлцэх ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин байлцсан бөгөөд тэрбээр БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын үед энэ яам үндсэн чиг үүргийнх гэдгээ хадгалж чадсан. Д.Оюунхорол гишүүн БОАЖ-ын сайдаар 2 удаа сонгогдон ажиллахдаа маш сайн ажилласан гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Түүний эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд БОАЖ-ын шинэхэн сайд Н.Цэрэнбатад амжилт хүссэн юм.

 

 

БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол шинэ сайдад хандан “Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Мэргэжлийн баг хамт олонтойгоо олон ажлыг хамтарч эхлүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын томоохон хуулиудыг батлуулсан хэдий ч хүлээгдэж буй асуудал байгаа. Тиймээс эхлүүлсэн ажлуудыг маань үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд УИХ-ын гишүүнийхээ хувиар та бүхэнтэй цаашид хамтарч ажиллах болно. Алжын өндөр амжилт хүсье” хэмээлээ.

 

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын бүрэлдэхүүн солигдсон ч үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой гээд энэ ч утгаараа байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлогыг хэвийн үргэлжлүүлж ажиллахаа энэ үеэр мэдэгдсэн юм.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mne.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ENE KHUGIIN AWGAY ZAYLJI SANAA AMRAW .
2017-10-20
Зочин:
Ene oliggui, medleggui amitan soligdson ni yamai daa
2017-10-20
Zochin:
3la ymar doojoogui haragdaj bnaa
2017-10-20
Bolor:
Мэргэжлийн баг хамт олонтойгоо олон - gej baigaa yum uu usreed l gariin 10n huruund toologdono doo. Bulgan gej baliar avgaigaas hol baigaarai. Mun buhel buten yam baij uul uurhail yarihaas bus biologiin turul zuil bolon busad asuudluud orhigdson shuu!!!!!!
2017-10-20
Иргэн:
Ямар ажил эхлүүлсэн юм бол?
2017-10-20
irgen:
mongolchuud genii ovchtei bolj baina baigali orchin bohirdsonoos bolj, usgui, belcheergui bolson yu ni sain ajillasan um be ???
2017-10-20
Зочин:
Ойн бодлого зохицуулалтын газрын дарга, Ойн судалгаа хөгжлийн төвийн захиралд мэргэжлийн бус хүн томилж, мэргэжлийн бус хүнээр удирдуулахаар Оюунхорол сайдын мэргэжлийн баг болдог юм уу. Оюунхорол одоо салбарынхныг, намынхныгоо дорд үзэж, дормжлохоо болимоор юм.
2017-10-20