Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувьтай байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Ерөнхий сайд эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашид хийх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байгаа юм.
Дулааны эрчим хүчний хэрэглэгчид өнгөрсөн оныхоос 15 мянгаар нэмэгджээ. Төвийн бүсийн 16 компанийн цахилгаан дамжуулалтын алдагдал буурсан байна. Эрчим хүчний үнэ тарифыг тогтвортой байлгах үүднээс үйлдвэрлэлийн үргүй зардлыг бууруулах бодлого барьж байгаа юм байна.
Өвлийн бэлтгэлийг хангахаар ажиллаж байна. Өвлийн бэлтгэлийн хүрээнд Нийт 1700 нэр төрлийн засвар шинэчлэл хийж, 94 хувьтай байна гэсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ