“Эрдэм” асрамжийн төвд 18 сая төгрөг хандивлалаа

ӨМӨЗО-ны "Тэнгэрлэг аян" төрийн бус байгууллага "Эрдэм" асрамжийн төвийн хүүхдүүдэд 18 сая төгрөг хандивлалаа.
"Эрдэм" төвд одоогоор 3-20 насны 23 хүүхэд байгаа аж. Хандивын мөнгийг тус төвийн бүтэн жилийн дулаан, ус, цахилгааны төлбөрт зарцуулахаар төлөвлөж байгааг “Эрдэм” асрамжийн төвийн менежер А.Өнөр хэлж байлаа.
Түүнчлэн тусламжийн хүрээнд тус төвийн хоёр хүүхэд Хөх хотын Багшийн их сургуулийн харьяа Олон улсын харилцааны сургуульд суралцаж байгаа гэнэ.
Харин “Тэнгэрлэг аян” төрийн бус байгууллагын тэргүүн Ө.Алтантунгалаг "Тэнгэрлэг аян" ТББ байгуулагдаад дөрвөн жил болж байна. Мөн "Эрдэм" төвтэй хамтран ажиллаад гурван жил боллоо. Тус асрах газар өвөлдөө их хүйтэн өвөлждөг. Хуучин байр учир хаалга, цонхны дулаалга муу, паар хуучирсаны улмаас хүйтэн байдаг.
Тиймээс бид Өвөр Монголчуудыгаа уриалан энэ төвийнхөө хүүхдүүдийг дулаахан өвөлжүүлэх юмсан гэсэн сэтгэлээр нэгдэж, өнөөдрийн хандивийг өгч байна” гэсэн юм.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ