Шадар сайдын ахалсан баг Завханыг зорилоо

img

 

Завхан аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тус газрын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн удирдлагад шуурхай үүрэг өглөө.

 

Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг газар, орон дээр нь үнэлэх, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорилоо.

 

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд шуурхай мэдээлж ажиллах, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, онцгой нөхцөл үүссэн үед шаардлагатай арга хэмжээг авч, хүн, хүч хэрэгслийг татан төвлөрүүлэх зэрэг шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй Шуурхай штабыг байгууллаа.

 

Шуурхай штабыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахалж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
man--iin shine ZG-iin ajil omstgui ehelj bna daa.
2017-10-23
Содоо:
Хурэлсухийг гамшиг осол зуд дагах юмаа
2017-10-23
Зочин:
manai mongolchuud yom bolgoniig shuumjildeg don tuschij hun ajil hiilgehgui dataad changaachih yom. Ter uuland duraaraa garaad aviraad unasan humuusiin asuudald Enkhtuvshin gej hun er ni yamar hamaa baihavdee. Er ni mongolchuud bid ataarhalaar duursen ulam l haranhui humuus bolood baina shuu.
2017-10-23
зочин:
явахаар явлаа гэх явахгүй бол явсангүй гэх.
2017-10-23
Зочин:
Шадар сайд, онцгойгийн дарга 2 чинь мэргэжлийн уулчид юм байна шүү дээ.
2017-10-23
зочин:
Надад бол, яасан хөдөлдөггүй этгээд вэ?! гэсэн бодол өчигдрөөс хойш л төрөөд байсан. Хүрэлсүх шадар сайд байсан бол аль хэзээний оччихсон удирдаад зогсож байгаа даа гэж бодогдсон! Нэрээ бодож өнөөдөр нэг юм явж л дээ, хөлдөж үхэх гээд наадуулдаа шай болно доо зайлуул гэж
2017-10-23
зочин:
сайн бн хурдан шуурхай ажилж энэ улсынхаа иргэдийн амь насыг аварч хамгаалаарай
2017-10-23
Зочин:
Энэ зөнөг шар өвгөний хэрэг Отгонтэнгэрт байхгүй, амбицтай шуналт шар өвгөн бас юу л бодож сэтгэж яваа бол, нэр хүнд олох арга л бодож яваа даа
2017-10-23