Юэн МакГрегор эхнэрээсээ салжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Юэн МакГрегор эхнэрээсээ салахаар болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 46 настай МакГрегор эхнэр Эвагаас тусдаа амьдрах болсон гэнэ. Өнгөрсөн тавдугаар сараас хосын харилцаа муудаж, улмаар салахаар болсон байна.

 

Продюссер мэргэжилтай Эва өчигдөр Санта Моникад байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн бөгөөд тэрбээр энэ үеэр хуримаа бөгжөө зүүгээгүй байжээ.

 

Хос 1995 онд дэлгэцнээ гарсан “Kavanagh QC” уран бүтээлд хамтран ажилласан бөгөөд 1998 оны хоёрдугаар сард хуримаа хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Монгол охин үрчилж авсан хос. Жамъян МакГрегор Jamiyan McGregor
2017-10-23