Таван настай охины эмчилгээ, өмгөөллийн зардлыг даахаар боллоо

img

“Алтан дорнод Монгол” компани таван настай охины эмчилгээ болон хуульзүйн өмгөөллийн зардлыг хариуцахаар боллоо.

Хүчирхийлэлд өртсөн таван настай охиныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхдийн тусламж үйлчилгээний утас-108” төв хамгаалалтад авч, улмаар эмнэлгийн байгууллагад холбон зуучлаад байгаа билээ. Одоогийн байдлаар охины биеийн байдал сайжирч байгаа ч цаашид асаргаа сувилгаа шаардлагатай байгаа юм байна.

Харин “Алтан дорнод Монгол” компанийн хамт олон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяатай уулзаж, таван настай охинд туслахаа илэрхийллээ. Энэ үеэр тус компанийн хамт олон  цаашид охины эмчилгээ сувилгаа болон хууль зүйн өмгөөлөлтэй холбоотой бүх зардлыг хариуцахаа илэрхийлсэн юм.

Тэд эхний ээлжинд охинд ахуйн хэрэгцээний зүйлс болон өвлийн хувцас, хэд хэдэн ээлжийн солих хувцас, дотуур хувцас зэргийг хүлээлгэн өглөө гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сайхан сэтгэлтэй хамт олонд баяр хүргэе бага насны хүүхэд үнэгүй өмгөөлмөөр юм даа тэр эцгийг алвал таарна
2017-10-29
Зочин:
huuhdiin toloo baiguullaguud sain ajillamaar bna
2017-10-24
Зочин:
гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар монголынхоо хүүхдүүдийн төлөө хангалтгүй муу ажиллаж байгаа гэж хэлмээр байна зөвхөн нэг жишээ авахад энэ гадуур борооны дараахь мөөг шиг бий болсон интернет нэртэй тоглоомын газруудыг хааж өгмөөр байна үүнд хүүхдүүд хичээл номоо хүртэл тасдаад өдөр шөнөгүй тоглож донтож байна энэ талаар холбогдох байгууллагуудтай ярилцаж хааж өгмөөр байна. монголын ирээдүй болсон хүүхдүүдийг энэ цахим тоглоомын донтолт хордуулж байгааг анхаармаар байна

Shan medee bnaa jaahan ohiniig sain etseg ehed ochoosoi gj husej bna asramjiin gazar heregu bha eejid ni ogno gej bur hregu
2017-10-24
Зочин:
арай тэнэг аав өмгөөлөл хүсээгүй блгүй дээ,Ээж хариуцлагагүй бна,Энэ нэг биш удаа бололтой бна Дэмжлэг тусалцаа схн сэтгэлтэй байгууллагад эгэл жирийн нэгэн ээж би баярлаж талархсанаа илэрхийлье.
2017-10-23
irgen:
tegeed zaashid yah ve ??? ter hariuzlagagui eejid ni ogoh yy, uls asramjlah uu ????
2017-10-23
Зочин:
Sain sanaani uzuurt shar tos gj ajiliin amjilt
2017-10-23
Зочин:
Buyan ni bum delgereh boltugai.
2017-10-23
Хуульч:
Өмгөөлөгч нар нь үнэ төлбөргүй өмгөөлөх хэрэгтэй. Ядарсан нэгэнрүү гараа сунгадаг байх хэрэгтэй. Үүнд л хүний мөн чанар өмгөөлөгч хүний ёс зүй оршдог юм.
2017-10-23
zochin:
sain uils myanga tum delgereh boltugai.Tsaashid ohunii surj bolovsorch ososh tal dr demjeerei.
2017-10-23