Ерөнхий сайд төв цэвэрлэх байгууламжтай танилцана

Улаанбаатар хотод шийдлээ хүлээж буй олон асуудал бий. Тэрний нэг нь төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл. Тэгвэл энэ асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхаарал хандуулж эхэллээ. Тэрбээр маргааш 10:00 цагт төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцах юм байна.
УИХ-ын БОХХАА-н байнгын хороо, Сангийн сайд, БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд болон Нийслэлийн удирдлагууд, донор байгууллагуудын төлөөллийг газар дээр нь байлцуулж, Ерөнхий сайд тодорхой үүрэг даалгавар өгөх аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ