Үлдсэн долоон иргэнийг маргааш хайна

Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүний талаар ОБЕГ-аас 18.00 цагт шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.
Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд бууж явахдаа цасны нурангид өртөж сураггүй болсон 17 иргэний долоо нь нас барсан байдалтайгаар олдсон тухай мэдээллийг ОБЕГ-аас 15.00 цагт хүргэсэн. Харин 18.00 цагт дахин мэдээлэл хийхдээ 15.45 цагт дахин гурван иргэний цогцсыг олсноо мэдэгдлээ. Ингэснээр 17 иргэний арвынх нь цогцос олдоод байна. Аврагчид сүүлийн гурван цогцсыг 3450 м-ээс олсон аж.
Одоогоор олдсон 10 цогцосны долоо нь эрэгтэй, гурав нь эмэгтэй хүнийх гэнэ.
Аврагчид 17.00 цагт уулнаас буусан бөгөөд маргааш 06.00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх юм байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ