О.Сэргэлэн дэлхийн шилдэг мэс засалчдын нэг боллоо

img

 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол улсын зөвлөх эмч, профессор О.Сэргэлэн 2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг боллоо.

 

Мэс засалчдын олимп гэж тодорхойлж болох "American College of surgeons" энэ жил дэлхийн 70 гаруй мэс засалч өрсөлдсөн аж. Монгол Улсын зөвлөх эмч, профессор О.Сэргэлэн шагнал гардахдаа “Дэлхийд мэс заслын чиглэлээр Монгол хүн эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтайн баталгаа гэж харж байна. Хамгийн гайхалтай нь миний багш Ли профессорын багш Макучи профессортой зэрэгцэж уг шагналыг авна гэж бодохоор өөрөөрөө, Монгол Улсаараа, хамт олноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна” гэлээ.  

 

Монгол Улсын Шинжлэх ухааны доктор гурван эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь О.Сэргэлэн юм.

 

Р.Дулам

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hun:
Ene hun hagalgaa hiij chadahgui baij ldhilde bolchih yumaa.ene arai drndenee.uur
2017-10-25