Үлдсэн гурван уулчныг 3-5 метр гүн цаснаас хайж байна

img

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авирч байгаад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үлгэлжилж байна.

 

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 11, 12 дахь иргэний цогцсыг 09.43 цагт, 13 дахь иргэний цогцсыг 10.43 цагт, 14 дэх иргэний цогцсыг 11.30 цагт олсон.

 

Хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж байна. Аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 ам.метр талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна. Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна гэсэн мэдээллийг шуурхай бүлгээс өгч байна.

 

Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цахар:
Харамсалтай байна. Амь үрэгдэгсэдийн ар гэр үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье. Энэ гурав өдийд амьд байх ямар ч боломжгүй. Мэдээний гарчгаас эхлээд хэлэх юм байна. Хэдийнээс цасыг гүнээр хэмждэг болсон юм бэ? Уул нь төдөн см, эсвэл м зузаан гэж л хэмждэг байсан санагдах юм
2017-10-25
Ma:
Odoo ch amid uldsen gej naidah hereggui bhdaa hoorhiidoo
2017-10-24
Зочин:
Odoo yaj amid baihav dee...um maanii bad me hum....
2017-10-24
Зочин:
Яг үнэндээ бол үлдсэн гурван хүн олдоогүй л болхоос адилхан амь насаа алдсан.
2017-10-24
Зочин:
Yah gj ywsiim dee chaawaas tiim aihtap uuland dup medj gapj ulsiig hohipold uchpuulj bga tednii bupuu aminii hohi
2017-10-24
zochin:
Хайрхан минь үлдсэн 3 хүнийг амьд байлгаж хайрлаач дээ.Биднийг өршөөн соёрхоно уу.
2017-10-24
Зочин:
Burhan mine uldsen 3iig n amid bailgaj hairlaach burhan mine
2017-10-24
баатар:
Мөнх хөх тэнгэр очирваань хайрхан минь 3 хүнийг эсэн мэнд байлгаж хайрла
2017-10-24