Нийтлэг үйлчилгээний газрын албан тушаалтныг шалгаж байна

img

 

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын удирдах албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай бид мэдээлсэн. Тэднийг 2013-2017 онд хамаарал бүхий компаниараа дамжуулан их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр мөрдөн шалгаж байгааг АТГ-аас мэдээлэв. Тус газарт 2013-2016 онд ажилласан удирдах болон санхүүгийн ажилтнуудыг шалгаж байгаа аж.

 

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгаж буй. Албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” зэрэг есөн компанийн бараа материал нийлүүлсэний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, энэ дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт холбогджээ. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярав нарын хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлэн өөрсдөө завшсан гэх албан бус мэдээлэл байгаа юм.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ