Өвс, тэжээлийн бэлтгэл 53 хувьтай байна

Өвс, тэжээлийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 53 хувьтай байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод зэрэг 10 аймагт хадлан тэжээлийн бэлтгэл ажил 50-иас дээш хувьтай байгаа бол үлдсэн 11 аймагт өвөлжилтийн бэлтгэл 50 хувьд хүрэхгүй байгааг салбарын яам мэдээллээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг цаг үеийн асуудлаар хийсэн шуурхай хуралдааны үеэр "Эн тэргүүнд хийх ёстой ажил бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаралтай хангах. арвандүгээр сар гарах гэж байхад өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувьтай байна гэдэг муу байна. ОХУ-аас өвс, тэжээл худалдан авах ажлыг шуурхай хийх хэрэгтэй" гэж байлаа.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ