Х.Баделхан сайдад казах түмний төлөөлөл хүндэтгэл үзүүллээ

Баян-Өлгий аймгаас 25 жилийн дараа төрийн сайд томилогдсон нь Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан юм. Түүнд өнөөдөр Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхий сайд У Хүрэлсүх Казах ард түмэнд хүндэтгэл үзүүлж, Х.Баделхан гишүүнийг Барилга хот байгуулалтын сайдаар томилсонд Баян-Өлгий аймгийн Казак, Тува, Урианхай, Дөрвөд түмэн талархаж байгааг нутгийн зөвлөлийнхөн энэ үеэр тэмдэглэжээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ