Арилжааны банкны хувьцаа эзэмшигч үйлчлүүлэгчээрээ дамжуулж их хэмжээний мөнгө авсан уу?

img

Нэгэн банкны нэр бүхий хувьцаа эзэмшигч зээл олгох нэрийдлээр их хэмжээний мөнгийг банкнаасаа гаргуулсан байж болзошгүй мэдээлэл бидэнд ирлээ.

 

Орон нутагт барилга барьдаг нэгэн компанийн захирал 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгийн зээл хүсч банкны хувьцаа эзэмшигчтэй уулзжээ. Хувьцаа эзэмшигч ноёнтон “…Зээл олгож болно. Харин нэг болзол байна” гэсэн байгаа юм. Захирал болзлыг хүлээн зөвшөөрчээ.

 

Ингээд барилгын компанийн захирал тохирсон ёсоороо зээл хүссэн өргөдлөө өгсөн байна. Хувьцаа эзэмшигчтэй уулзсанаас хойш ердөө 20 гаруйхан хоногийн дараа зээл нь бүтжээ. Зээлийн хорооноос компанид нь 1 260 000 000 /нэг тэрбум хоёр зуун жаран сая/ төгрөгийн зээл олгохоор болсон байгаа юм.

 

 

Харин зээлийн мөнгө компанийн дансанд шилжсэний дараа хувьцаа эзэмшигч нөгөөх компанийн захирлаас 500 000 000 /таван зуун сая/ төгрөгийг өөрийнхөө хамаарал бүхий компани руу, 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг банкныхаа нэгэн ажилтны хувийн данс руу шилжүүлэхийг шаарджээ.  Компанийн захирал ч хүссэнээр нь болгосон байна.

 

Юмтай хүн лаагаа иднэ үү, луу­вангаа иднэ үү ха­маа­гүй гэдэг. Гэхдээ банкны хөрөн­гө бол хадгаламж эзэмшигчдийнх билээ.

 

Б.ДАМДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
gadni bank oruul bankni hvv dendvv undur bga shv de jilin 21 27 hvvtei shv de
2017-11-01
Зочин:
банкуудын муу зээлүүд ийм учиртай шүүдээ
2017-10-27
irgen:
Ali ch ulsad sanhyygiin hyanan shalgah gazar gej baidag shdee, Nyamdorj iim umnuudiig odoo zegzleh baihaa ,,,Huuli bus um baij bolohgui shdee
2017-10-26
irgen:
Ali ch ulsad sanhyygiin hyanan shalgah gazar gej baidag shdee, Nyamdorj iim umnuudiig odoo zegzleh baihaa ,,,Huuli bus um baij bolohgui shdee
2017-10-26
зүрх судас:
Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эдгээр өвчнөөс эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ханаагүй тосны хүчил комплекс Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ 1 сараар хэрэглэх нь 1 сав 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 3 сав 720’000₮, Утас 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2017-10-26
Зочин:
Нэг банк, нэг компаний захирал гээд бүгд бүрхэг байхийм. Үнэхээр үнэн юм бичиж байгаам бол нэр устай нь бичиг болдоггүй юм уу
2017-10-26
Зочин:
Барилгын компаниуд уих гүшүүдиин мөнгө угаах тендер наймаалцах нөгөөдүүл хувь авах хэрэгсэл болсон байх юм шалгахад буруудахгүй барилгын компаниудыг шалга
2017-10-26