Сурагчид хогоор баялаг бүтээлээ

img

 

“Хог бол баялаг” сэдэвт хог хаягдлаар хийсэн бүтээлийн уралдааны ялагч тодорлоо. Уг уралдааныг НМХГ-аас зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын 35 сургууль, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Өнөр бүл хүүхдийн төвийн  10-14 насны 400 сурагч 270 гаруй бүтээл ирүүлжээ. Уралдааны тэргүүн байранд “Монгени” цогцолбор сургуулийн V ангийн сурагч Д.Билгүүтэй “Оюунлаг галт тэрэг” бүтээлээр шалгарсан юм.  Хоёрдугаар байранд “Монгени” сургуулийн VIII ангийн сурагч Д.Сүхбат  “Гэрлийн бүрхүүл” бүтээлээр, 48 дугаар сургуулийн IX ангийн сурагч Н.Наранжаргал “Мод” бүтээлээр шалгарав. Харин гуравдугаар байранд гурван бүтээл шалгарсан юм. IX сургуулийн VIII  ангийн сурагч Б.Батмөнх “Усан онгоц”, 45 дугаар сургуулийн VIII ангийн  сурагч Н.Амартүвшин “Бөглөө”, XIII сургуулийн VII ангийн сурагч Н.Монголбаяр “Минеон хотхон” бүтээлээр гуравдугаар байранд шалгарав. Шагналт байранд шалгарсан сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

 

“Оюунлаг галт тэрэг” бүтээлээр тэргүүн байранд шалгарсан “Монгени” цогцолбор сургуулийн V ангийн сурагч Д.Билгүүтэй

 

-Багштайгаа ярилцаж байгаад оюунлаг бүтээл хийхээр болсон. Оньсон тоглоом, сампин зэрэг галт тэрэгний маань өртөө бүр оюун ухааны тоглоомуудтай. Тиймээс “Оюунлаг галт тэрэг” гэж нэрлэсэн. Галт тэрэгнийхээ голыг хулдаасны голоор хийсэн. Харин бусад хэсгийг нь хаягал диск, тарагний сав зэргийг ашиглан бүтээсэн. Өмнө нь хог хаягдлаар бүтээл хийж байгаагүй. Бүтээлээ хийхдээ долоо хоног зарцуулсан.

 

“Гэрлийн бүрхүүл” бүтээлээр хоёрдугаар байранд шалгарсан “Монгени” сургуулийн VIII ангийн сурагч Д.Сүхбат 

 

-Хүмүүс зайрмаг идээд ишийг нь шууд хаядаг. Миний хувьд үүнийг ашигламаар санагдаад гэрлийн бүрхүүл бүтээсэн. Энэ бүтээлийг 220 КВ-д залгахад сүүн гэрэл асна. Сүүн гэрэл нь цахилгаан бага зарцуулдаг. Ширээний гэрэл болгоод ашиглаж болно. Энэ бүтээлд 500 гаруй зайрмагны иш орсон.

 

“Бөглөө” бүтээлээр  гуравдугаар байранд шалгарсан 45 дугаар сургуулийн VIII ангийн  сурагч Н.Амартүвшин

 

-Миний хувьд ундааны савны бөглөөгөөр сандал, сагс, дэвсгэр зэргийг хийсэн. Бүтээлд маань 1700 орчим ундааны бөглөө орсон. Өөрийн уусан ундааны бөглөөг хурааснаас гадна гаднаас  ундааны бөглөө түүсэн. Бүтээл хийхэд долоо хоног зарцуулсан ч бөглөө цуглуулахад нэлээд хугацаа зарцуулсан.

 

Р.Дулам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Amjilt
2018-09-18
Zochin:
Amjilt
2018-09-18
Zochin:
Amjilt
2018-09-18
Зочин:
Энэ тэгээд баялаг юм уу? Гар урлал гэдэг юм.
2017-10-27