Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн тэтгэмж олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотой ажлын хэсгийн гаргасан саналаар санал хураалт явуулж байгаа юм.
Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломжгүй, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй байхаар гэрээнд тусгажээ. Үүнтэй холбогдуулан төсвийн тодотголд “Төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгохоор урсгал зардлыг 54.9 тэрбум төгрөгийн нэмэх”-ээр тусгасан билээ.
УИХ-аар төсвийн тодотголыг хэлэлцэх үед ажлын хэсгээс гаргасан дээрх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувийн саналаар дэмжлээ.
Ингэснээр 192 мянган төрийн албан хаагч тус бүрт нэг удаагийн нөхөн олговор болгон 300 мянган төгрөгийг олгох юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ