Гадаад валютын нөөц 40 хувиар нэмэгджээ

Монголбанк энэ сарын 24-ний байдлаар аж ахуйн нэгж, иргэдээс 16.8 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ оны хувьд Монголбанк 20 тонн алт худалдан авах зорилготой байгаа билээ. Уг зорилтынхоо хүрээнд өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс “Монгол алт” аяныг эхлүүлээд байгаа. Аян гурван сарын хугацаатай бөгөөд алтны олборлолт, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ талаар олон нийтэд мэдээлэл түгээсээр байгаа.
Алт тушаалт нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн (ГВАН) нэмэгдэж байна. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар ГВАН 1599.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.05 хувиар нэмэгджээ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ