С.Баянмөнх: ”Бүрэн цутгамал” ХХК гэрээгээ дур мэдэн цуцалсан

img

“Сант” сургууль болон “Бүрэн цутгамал” ХХК-ийн хооронд 2013 онд үүссэн маргаан даамжирсаар өдийг хүрч “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр хэлмэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлаад байгаа билээ.

 

Бид энэ талаар “Сант” сургуульд хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөллийн “Легал Про” ХХН-ийн гүйцэтгэх захирал С.Баянмөнхтэй уулзаж тодрууллаа.

 

 

Өмгөөлөгч С.Баянмөнх: Өнөө өглөө 9:00 цагт хуралдах байсан шүүх хурал хэргийн оролцогч Б.Батдэлгэр өлсгөлөн зарласан учраас хойшиллоо. Өлсгөлөнгөө зогсоохоос нааш шүүх хурал явагдах боломжгүй болоод байна.

 

Иймд иргэдэд хоёр талын хооронд үүсээд буй маргааны явцын талаар үнэн бодит, бүрэн мэдээллийг тэнцвэртэй хүргэх хэрэгтэй гэж үзэж дараах мэдээллийг гаргаж байна.

 

-Бүрэн цутгамал ХХК болон Сант сургуулийн хоорондох маргаан юунаас болж үүссэн бэ?

 

-2013 оны 6 сарын 6-ны өдөр Сант сургууль өөрийн сургуулийн өргөтгөлийг бариулахаар Бүрэн цутгамал ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Бүрэн цутгамал ХХК нь ажлаа гүйцэтгэж дуусгалгүйгээр гэрээгээ цуцалж, ажлаа орхин явснаас үүдэн  Сант сургууль  барилгаа цаашид өөр компаниар гүйцэтгүүлж дуусгасан.

 

Гэхдээ гэрээ цуцлагдахад Сант сургуулиас Бүрэн цутгамал ХХК-ийн хийсэн ажлынх нь хөлсийг бүрэн бүр, илүү өгсөн байтал Бүрэн цутгамал ХХК төлбөрийн асуудал дээр маргаж эхэлсэн. Ингээд хоёр тал шүүхэд хандсан.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс талуудын маргааныг шийдвэрлээд, Бүрэн цутгамал ХХК нь Сант сургуульд 120 орчим сая төгрөгийн өглөгтэй болохыг тогтоогоод байгаа. Өөрөөр хэлбэл Сант сургууль нь Бүрэн цутгамал ХХК-д ямар нэг төлбөр төлөх үүрэггүй, харин ч авлагатай гэсэн үг. Одоогоор анхан шатны шүүхээс ийм байдлаар шийдэгдсэн. Шийдвэрт гомдол гаргах эрх нь аль аль талд нь байгаа.

 

-Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Батдэлгэр гуай 500 сая  төгрөгийн авлагатай, барилгын ажил гүйцэтгэж байхад Сант сургуулийн зүгээс үндэслэлгүйгээр гэрээ цуцалсан гэж ярьсан байсан?

 

-Барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаанд шүүх хөндлөнгийн мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулдаг. Шүүхээс томилогдсон шинжээч Бүрэн цутгамал ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 981 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тогтоосон.  Энэ үнэлгээ нь тухайн компанийн гаргасан бүх зардал, ажиллагсдын цалин, бараа материал болоод компанийн өөрийнх нь олсон ашгийг нь хүртэл оруулсан тооцоо.

 

Бүрэн цутгамал ХХК нь гэрээгээ өөрөө цуцлаад, албан бичгээ өгөөд, ажлаа хаяад явсан. Үүнийг ч анхан шатны шүүхээс тогтоочихсон байгаа. Өөрөөр хэлбэл гэрээг Бүрэн цутгамал ХХК нэг талын санаачилгаар гэрээгээ дур мэдэн үндэслэлгүйгээр цуцалсан гэсэн үг.

 

Б.Батдэлгэрийн зүгээс уг хэргийн талаар шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа хэргүүдэд худал болон, дутуу мэдээллүүдийг өөрт ашигтайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлүүлэн иргэдэд тараасаар өнөөдрийг хүрсэн.

 

Дээрх гэрээтэй холбоотой маргааны талаар өлсгөлөн зарласан “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрээс тодруулга авлаа.

 

-Танай компани болон Сант сургуулийн хоорондох маргаан юунаас болж үүссэн бэ?

 

2013 оны 6 дугаар сараас манай “Бүрэн цутгамал” ХХК “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсан. Манай компани “Сант” сургуульд нийт 1.7 тэрбум барилгын ажил хийсэн. Үүнээс 1.2 тэрбум төгрөгийг авсан. Би 1.2 тэрбум төгрөг аваагүй гэж хэлээгүй, зөрүү 500 сая төгрөгийг өгөөгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Батдэлгэр:
Сайн байцгаана уу? Би МУ-ын Үндсэн хуулийн 16-р албан тушаал эрхлэх эрхийг минь 3-н жилээр хасах яллах санал гаргаж байсан. Гэтэл 6 хоногийн дараа Чанартай сайн барилга болсон гээд Улсын комисст манай компанийн бичиг баримтаар манай компанийг оролцуулахгүйгээр тухайн өргөтгөлийн барилгад ширхэг тоосго ч өрөөгүй, шанага шавар ч хийгээгүй компаниар Ерөнхий төлөвлөгөөний газрын албан хаагчидтай хуйвалдан байнгын ашиглалтад хүлээн авсан байдаг.Энэ талаар эдгээр дарга нарт гомдол гаргахад авч хэлэлцдэггүй юм. Нийслэлийн Засаг дарга С. Батболд нь Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад ХУУЛЬ Бусаар хүлээн авсан Улсын комиссын АКТЫГ ХҮЧИНГҮЙ болгохгүй байгаа учраас,ГЭМТ хэргийн бүлэглэл болсон Улсын комиссын бүрэлдэхүүнд ажилладаг төрийн албан хаагчдаа хариуцлага тооцохгүй байгаа учраас ХАРИУЦЛАГА тооцуулахаар ӨЛСГӨЛӨН зарлаад 12 хоног буюу 288 цаг боллоо.
2017-10-28
Батдэлгэр:
Сайн байцгаана уу? Би МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 12 дах хэсэгт заасан эрхээ хамгаалахын тулд өлсгөлөн зарласан Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр байна. Манай компани 2013 онд Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсан бөгөөд нийт зардал 1.7 тэрбум ₮, Сант сургуулиас авсан нь 1.2 тэрбум ₮, манай ажлын үлдэгдэл хөлс 500,0 сая ₮-ийг өгөхгүйн тулд ЭХТА-ийн 148.4.Залилангийн хэргээр 2014.03.17-ны өдөр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан нийт 756 хоног болж, 2016.04.11-ний өдөр хэрэгсэхгүй болсон. ЭХТА-ийн 111.1.Хүний нэр төр гутаах.эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан нийт 413 хоног болж,2016.04.11-ний өдөр хэрэгсэхгүй болсон. 2015.02.11-нд ЭХТА-ийн 174.2.Чанаргүй барилга барьсан. эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан нийт 886 хоног шалгагдаж,2017.07.16-ны өдөр хэрэгсэхгүй болсон юм. Намайг чанаргүй барилга барьсан,ашиглаж чадахгүй байна,хохирч байна гэж 2016.07.25-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж,Улсын яллагчаас надад 8-н жилийн чанга дэглэм, алб
2017-10-28
Зочин:
Батдэлгэрийн зургийг ч гэсэн оруулаач улайм цайм илт сантын талд орж бичсэнээ нуух гэж ийм инээдтэй юм хийж байгаамуу. Ингэж байхаар зүгээр шулуухан сантыг магтан дуулаач. Сэтгүүлчдээ сэтгүүл зүйн ёс зүй, сэтгүүлч мэргэжилтны ёс зүй хаана байнаа. Ичээчээ ийм илт инээдтэй юм хийхээ болимоор юм
2017-10-28
Шударга ёс:
Энэ сайтын мэдээг харахад 2 талыг тэнцвэртэй байлгана гэсэн мөртлөө сантын хэлж ярьж байгаа юм нь ямар их дэлгэрэнгүй юм бэ тэгсэнээ Батдэлгэрийн хэсэг инээдтэй юм жоохон ч гэсэн оруулах гээд бичсэн юмуу Сайтууд нь хүртэл мөнгөтэй хүнд арай их хэсэг зарцуулдаг болждээ тэгш хандаач!!!!
2017-10-28