ТҮК-ийн ажилчид Тайландад аялна

Нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгч, хог тээврийн машины жолооч, ачигч зэрэг 27 хүнийг Тайландад аялах эрхийн бичгээр урамшуулжээ.
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, зорилгоор “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг энэ оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд дүүргийн хог тээвэрлэгч, зам талбайн цэвэрлэгээний мэргэжлийн байгууллагуудын дунд зохион байгуулсан байна. Уралдааныг дүгнэх ажлын хэсэг дүүргийн цэвэрлэгээний өдөр тутмын үйл ажиллагаанд таван сарын хуцгацаанд хяналт тавьж, үнэлэн байр эзлүүлжээ.
Уралдаанд нийслэлийн есөн дүүргийн хог тээвэрлэгч, зам талбайн цэвэрлэгээний 17 байгууллага идэвхтэй оролцсоноос “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” тэргүүн байр, “Охь мандал” дэд байр, “Улаанбаатар шинэчлэл” компани гуравдугаар байранд шалгарчээ. Тэдэн дунд хамт олноо манлайлж, идэвхтэй ажилласан зам талбайн үйлчлэгч жолооч, ачигч зэрэг 27 хүнийг Тайландад аялуулах юм байна.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ