ЛХААРАМБЫН шалгалтад монгол лам тэргүүллээ

img


2017 оны Гэлүгвагийн шалгалтын хорооноос “гэвш лхаарамба”-ын шалгалтанд монгол лам тэргүүлж хамгийн эхэнд жагссаныг мэдээллээ. Жавзандорж хэмээх лам Гэвш Лхаарамба болох эцсийн шалгалтандаа тэнцэж, тэргүүн байр эзэлсэн анхны монгол хувраг боллоо.

 

Гэвш Лхаарамба Жавзандорж нь Балдан Брайвүн дацангийн Гоман дацангийнх бөгөөд Төвдийн Буддын шашны их сургуульд элсэн орж байсан анхны монгол оюутнуудын нэг юм. Мөн гэвш лхаарамбын дамжаа барьсан анхны монгол хүн болж байна.
Нийт 400 оноо авахаас Жавздандорж лам 378.57 оноо авсан бол Гоман дацангийн лам Данзантогмэд 369.50 оноо авч хоёрдугаар байр, Гандан Шарзэй дацангийн лам Данзанлувсан 368.61 оноо авч гуравдугаар байранд эрэмбэлэгджээ. 


Гэлүгвагийн Их сургуулийн шалгалтын зөвлөлөөс шалгаруулдаг Номын гурван суудалт гэж алдаршсан Гандан, Гоман, Сэра хийдүүдийн шалгалт өгсөн хуврагуудаас нэгдүгээрт бичигдсэнд Гоман дацангийн зүгээс дацан болон дацангийн нийт хуврагуудын өмнөөс өөрийн албан ёсны Нүүр номоор дамжуулан баяр хүргэсэн байна.

 

Эх сурвалж: Лавайн Эгшиг радио

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Манай лам нар сайн. Их хэлмэгдүүлэлтийн үед монголын мундаг лам нарыг Орос хятадын даалгавраар монголчуудаар хядуулсан.
2017-10-29
зочин:
Сайн байна, баяр хүргэе.
2017-10-27
Түвшин:
багшдаа баяр хүргие ээ, мундаг шүү миний багш
2017-10-27
Оюун:
Сайхан мэдээ байна Баяр хүргэе.
2017-10-27