Төрийн өмчит компани руу шахаа их орж байгаа шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудаар санал хураалт явуулж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Төрийн албаны тухай хуулийг дэмжиж байна. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, цалинтай холбоотой асуудлаар жишиг тогтоох хэрэгтэй. Төрийн удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүсийн талаар нэгдсэн ойлголт өгөх хэрэгтэй юм. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс том том хаустай, заримыг нь түрээслүүлж байна. Хэдэн зуун сая төгрөгийг хадгаламжтай байна. Нийгэмд төрийн албан талаар зөв ойлголт өгмөөр байна. Ажлын гүйцэтгэлийг зөв үнэлдэг байх хэрэгтэй. Төрийн өмчит компани руу их шахаа орж байгаа шүү.
Бизнесийнхэн улс төр рүү зүтгээд байгаа шалтгаанд нь хуулийн хүрээнд ажиллах боломжгүй болсонтой холбоотой. Төрийн эрх мэдлээр дамжуулаад бизнесээ өргөжүүлэх бололцоотой гэж бизнесийнхэн сүүлийн 20-иод жил явлаа.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Дунд шатны төрийн албан хаагч дээр анхаарах цаг болсон. Төрийн албаны бүтэц, яамдыг дагасан хэрэгжүүлэгч агентлагууд дээр хууль дагаад байна. Дунд шатны төрийн албан хаагч дээр аж ахуйн нэгжүүд ихээхэн гомдол дагуулдаг. АМХЭГ гэхэд бүтэц нь тэлсээр байгаа 200 гаруй бүрэлдэхүүнтэй. Тэнд байдаг зарим нэг төрийн албан хаагч маш ёс суртахуунгүй гэсэн гомдол их ирдэг. Нөөцийн үнэлгээ буруу хийснийг баталдаг, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг хохироодог, уул уурхайн компаниудын тайланг худалддаг.
Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залуучууд эх орондоо ирэхээр өндөр цалин авч чадахгүй, мест ч алга байна. Тухайн мэргэжлээрээ гадааддаа өндөр цалин авдаг, мэргэшсэн байхад манайд ажиллуулах нөхцөл байхгүй байна. Агентлаг ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байхыг тов тодорхой заасан байхад давхардсан бүтэцтэй байна. Хууль гарч байгаа нь цагаа олсон гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Төрийн албанд одоо байгаа зөрчил дутагдлыг арилгах, ард түмэндээ үйлчлэх хуулийг батлах гэж байна гэж ойлгож байна. Төрийн алба ард түмнийг чирэгдүүлдэг, нийгмийн бухимдлыг үүсгэх суурь болж байгаа. Тийм учраас энэ чиглэлд гэрээ хийдэг, сургалт явуулдаг байхаар тодорхой заах хэрэгтэй. Хүнд суртал зогсохгүй байна.
АТГ-т би эрүүл мэндийн салбарт соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт явуулах хэрэгтэй. Ажлын байрны тодорхойлолтыг төрийн албаны зөвлөл гаргах нь буруу. Яагаад төрийн томилдог албан тушаалтныг ТАЗ мэднэ гэж. Мэргэжлийн байгууллага нь тодорхой шийдэл гаргах юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Мерит гэж ргэнийг төрийн албанд томилж, чөлөөлөхдөө хувь хүний чадварыг тодорхойлж байгаа гэсэн үг. Төрийн албанд хувь хүнийг урамшуулахдаа мэргэжлийн болон харьцааны ур чадвар, туршлагыг тодорхойлох нь зөв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ