Засгийн газрыг эсэргүүцсэн МҮЭХ хэлэлцээрийг ”хаялаа”

img

МҮЭХ-ноос хэвлэлийн хурал хийлээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 2017-2018 оны улсын гурван талт хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж буй. Гэвч хэлэлцээр тодорхой үр дүнд хүрээгүй учраас МҮЭХ-ноос хэлэлцээрийг хугацаагүй завсарлуулах саналыг гаргажээ. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэх чиглэлээр тодорхой санал оруулж ирээгүй учраас МҮЭХ-ноос хэлэлцээрийг түр завсарлуулах саналыг гаргасан байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Засгийн газраас 2017 онд 55.4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж хэлбэрээр тараахаар болсон. Энэ асуудлыг МҮЭХ-ноос эсэргүүцэж буй аж. Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Төрийн албан хаагчдын цалинг ийм хэлбэрээр нэмж болохгүй. Бодит орлогыг нэмэхэд чиглэсэн арга хэмжээ байх ёстой гэсэн байр суурийг хатуу барина” хэмээн Засгийн газрын саналыг хүлээж авахгүйгээ мэдэгдэв.

 

Засгийн газраас боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг болон төрийн албаны бусад бүх салбарын тавьсан цалингийн шаардлагыг шийдэх тодорхой саналыг гаргаж ирсэн тохиолдолд МҮЭХ гурван талт хэлэлцээрт орох аж.

 

Б.Энэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Zasgiin gazar ajlaa xiigeeche MUE zov shiidver gargasan bn
2017-10-27
зочин:
та нар арайл удаан муу ажилаад байна даа.
2017-10-27
зочин:
та нар арайл удаан муу ажилаад байна даа.
2017-10-27
Зочин:
Yu boli gej ene zasag chini baiguulagdanguutaa l namaa khamgaalsan ard olniig doromjilson shiidber gargaj baina sh dee
2017-10-27
zochin:
UE-iin gishuuded chiglesen asuudal deer l anhaarah heregtei. tsalin nemsen ch gishuun bish ard ni haraad suuj bdag ajiltni tsalin nemeh hereggui
2017-10-27
irgen:
zov oo iim nud huursan halamjaa man bolimoor der irged iim ymand chin huurtagdahgui shu ih hural taraaya irgrder
2017-10-27
Зочин:
ta nar odoo bolioochee zasag dongoj baiguulagdaj baina ajliig ni hiilgeech
2017-10-27