
Уран нугараач охиныг зодсон багш Г.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 10.00 хэлэлцэхээр товлосон боловч өмгөөлөгч нь хурал давхардсан учраас хурлыг хойшлуулжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед хүнд гэмтэл учруулсан, 100.1-т зааснаар байнга зодож тарчлаасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж.
Уг хэргийн талаар эргэн сануулахад, ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байсан тухай ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.
Уг гомдлын дагуу шалгаж үзээд түүнд Эрүүгийн хуулийн 181.3 буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгаж яллах дүгнэлт үйлджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ