Худалдаачдын анхдугаар их хурал болно

img

 

Монголын Худалдаачдын холбооны анхдугаар их хурлын талаар тус холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Анхдугаар их хурлыг “Хүчирхэг, чинээлэг, айдас, дарамтгүй амьдралын төлөө”  уриатайгаар ирэх сарын 26-нд МҮЭСТО-нд зохион байгуулах юм байна. Хурлаар худалдаачдын нийгмийн асуудал, эдийн засгийн баталгаа, өр зээлийн дарамт, мөнгө хүүлэгчидтэй холбоотой асуудлаар төрөөс баримтлах байр суурийг тодорхойлохыг шаардах зэрэг асуудлыг хэлэлцэх гэнэ.

 

Монгол Улсад 300 мянга орчим хүн худалдаа эрхэлдэг аж.  Тэд бүгд зээлтэй бөгөөд зээлийн хүү нь 36-аас дээш хувийн хүүтэй байдаг гэнэ. Нийт худалдаачдын 65 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд өр, зээлийн дарамт нь гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан болдог гэж холбооны төлөөлөл хэлж байлаа.

 

Р.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ