Ерөнхийлөгчийн баг Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн үү

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ах дүүгээрээ нийлэн, орд газрыг гадынханд зарсан гэх мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дэлгээд буй. Мөн түүнийг илт ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, УИХ-ын тогтоолд хориг тавин, Сангийн сайдаас түр түдгэлзүүлээд буй юм.
Энэ асуудалд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариу өгсөн байна. Тэрбээр "Би болон манай ах нар ямар нэг Уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт. Сайт руу орж шалгана уу?!!!" хэмээн Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгийг байршуулжээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ