Хүний эрхийн цахим номын сан шинэчлэгдлээ

img

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь дэргэдээ 3500 гаруй ном, хэвлэлийн фонд бүхий номын сантай. Тус номыг санг 2011 оноос эхлэн цахим хэлбэрт шилжүүлэн олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр үйлчилж байна.

 
Цахим номын санд тус байгууллагаас хэвлүүлсэн бүх ном, гарын авлагуудаас гадна бусад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас хүний эрхийн асуудлаар хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг багтаасан байсан бол хүний эрхийн чиглэлийн бусад эх сурвалжийн ном, товхимлыг байршуулж байна.


Цахим номын санд англи хэлээр 553 төрлийн 934 ном, сурах бичиг байна.

 

Уншигч, хэрэглэгчид дөхөм болгох үүднээс цахим номын сангийн хайлтын электрон каталогийг ажиллуулж эхлээд байна. Lib4U номын сангийн программд суурилсан тус каталог нь монгол хэлээр бичигдсэн тул хүн бүр хэрэглэх боломжтой, хайж буй номоо олох илүү хялбаршуулсан хувилбар юм. 


Хүний эрхийн цахим номын сангаар үйлчлүүлэхийн тулд уншигч Та Хүний эрхийн Үндэсний Комиссын www.mn-nhrc.org цахим хуудаст хандана уу.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ