Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь 2018 оны улсын төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийхээр байлаа. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар "2018 оны улсын төсвийн төслийг хэлэлцэхтэй холбоотой эхлээд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригоор Сангийн сайдын асуудал хэлэлцэх байгаа. Тиймээс чуулганыг завсарлуулж, үдээс хойш хэлэлцүүлэх саналтай байна" гэсэн горимын санал гарав. Я.Содбаатар гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.
Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн хүрээнд Сангийн сайдын албан тушаал түдгэлзээд байгаа билээ. Тиймээс 2018 оны улсын төсвийг хэлэлцэхээс өмнө УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэн шийдэх аж.
Ийнхүү чуулганы үдээс хойшхи хуралдаан завсарлалаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ