“Аз жаргалтай Улаанбаатар” хөшөө 27.4 сая төгрөгөөр бүтсэн

img

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг өнгөрсөн 28-ны өдөр байршуулсан. Баримлын үнэ өртгийн талаар цахим орчинд худал мэдээлэл тарж, иргэдийн дунд буруу ойлголт төрүүлээд байсан юм. Энэ талаар өнөөдөр УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр болон баримлыг хийсэн компанийн удирдлагууд мэдээлэл өглөө.

 

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 230 гаруй хөшөө, дурсгал байна. Хувь хүн болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, уран баримал, хот чимэглэх зориулалтаар баригдсан 80, Түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 хөшөө, дурсгал байдаг.  Хөшөө дурсгал гэдэг бол томоохон хотуудын тохижилтын нэг элемент. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн урсгал төсөвт жил бүр шинээр хөшөө барих, засварлахад зориулан 50 сая төгрөг тусгаж өгдөг. Энэ жилийн хувьд залуучууд, гэр бүлд чиглэсэн хөшөө дурсгал байршуулахаар төлөвлөн ажилласны дагуу энэ гурван хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Гурван хөшөөний төсөвт өртөг нь нийлбэр дүнгээрээ 27.4 сая төгрөг болсон” хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярилаа.

 

Уран барималч н.Эрдэнэбулган “Улаанбаатар хотод байгаа хөшөө дурсгалын 90 гаруй хувь нь хэн нэгэн алдартны дурсгалд зориулан бүтээсэн байдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийнхээ иргэдэд зориулж аз жаргалтай гэр бүлийн уур амьсгалыг харуулсан, орчин үеийн залуучуудад зориулсан өгүүлэмж бүхий хөшөө дурсгалыг барих саналыг гарган Урчуудын эвлэл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд өнөөдрийн энэ хөшөөг байршуулсан” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хешеегее. Болиочээ туухэн дурсгалт газруудаа сэргээж чадахгуй байж
2017-11-01
Зочин:
shavjnaas shotgor deer
2017-11-01
Зочин:
um mani badme hum
2017-11-01
Зочин:
ULIIN TSAGAAN OGOTNIIN NUHIIG UHAJ OVS AVCH OVOLIIN BELTGELEE HANGAJ BAIGAA N MONGOL ESOND NIITSEHGUI TENEG UILDEL HIIJ BAINA AMITAN OLSGOJ TARCHLAAH NUGEL GEJ MEDMEER YUMDA MAHIIN N IDEH NUGEL
2017-11-01
Зочин:
Монгол улсын баатарыг явуулаад л боллоо ш дээ. Битлзийн галзуу фен шүү. Бид бүхнийг бүтээнэ,бид бүхнийг сөнөөнө. Хөшөө дурсгал гэж байхаар тэр цэцэрлэгт хүрээлэндээ зарцуулахгүй яавдаа.
2017-10-31
Irgen:
Yavgan hunii zam zamiin hodolgoonii durem juramd hamaarmaar yum.yachihsan erguu dagznuud ve.bairshilaa oloogui uneheer heleh ch ug alga.er ni tegeed hoshoo dursgal olon barisnaaraa uls oron hogjihgui shuu dee.onoo margaashiin hooloo yaya gej bgaa olon yaduu ail orhuudiig yaduurlaas gargasnaaraa 1 alham ch gesen hogjij bgaagiin hemjuur shuu dee.tedniig ajiltai tsali tai oroh orontoi bolgochihvol hogjil ter.
2017-10-31
УБ-ын иргэн:
Усан оргилуур, Битлзийн хөшөөг баруун гараараа нураагаад зүүн гараараа энэ хөшөөг барьжээ. Ямар бодлого яваад байнаа! Нэг л юм нь ижил бна, татвар төлөгчдийн мөнгө үрэн таран болжээ
2017-10-31
Irgen:
Bairshliig ni haraad l yamar orovdmoor setgehui ve gej halaglalaa.uneheer t1
2017-10-31
Зочин:
Hushuug jargaasan UB
2017-10-31
мэдрэмж:
явган хүний замд тээглэсэн шал дэмий юм хийдэг ямар ч мэдрэмжгүй залуучууд? Замаас жаахан зайдуу хийж болно доо, үнэхээр тэнэг хүмүүс. Биднийг залгамжлах залуу үе маань ямар ч ирээдүйгүй тэнэг малнууд болж байгаа юм бна даа, яана даа
2017-10-31