Өлсөхөд учир бий

img

 

Тэмцлийн хурц хэлбэр бол өлсгөлөн. Товчхондоо үхэх, сэхэхээ үзэх эцсийн арга гэсэн үг. Харин манайхан тэмцлийн энэ хэлбэрийг шантааж хийх арга хэрэгсэл болгон ашигладаг болоод удаж байна. Хэн нэгний үг үйлдэл, шийдвэр таалагдахгүй л бол нөгөө нэг нь өлсөж байгаа нэрээр гудамжинд сууж, гуйлгахыг хүсдэг.

 

Яг өнөөдрийн байдлаар үүний жишээ нь Бүрэн цутгамал компанийн захирал Б.Батдэлгэр. Тэр Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн нэртэй суулт хийгээд цөөнгүй хонож байна. Хотын дарга С.Батболд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг огцрохыг шаардан сууж байгаа гэнэ. Үнэн хэрэгтээ Бүрэн цутгамал компани, Сант сургуулийн хоорондох ажил гүйцэтгэх гэрээ болоод үйл явцад хотын удирдлагууд ямар ч хамаагүй байлтай. Тэд Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр Бүрэн цутгамалыг тулган шаардаагүй.Б.Батдэлгэр зөвхөн хотын дарга нарыг огцрохыг шаардаад зогсоогүй, УИХ-ын гишүүдийг дуудаж эхэлсэн нь хар төрүүлэм. 

 

 

Бүрэн цутгамал компанийн захирал Сант сургуулийн барилгыг барихаас өөрөө татгалзаж, гэрээ цуцлах албан бичгээ эхэлж өгсөн байдаг. Шалтгаан нь Сант сургуулийн зүгээс барилгыг чанартай барих шаардлага тавьсан учраас Бүрэн цутгамал компани чадахгүй гээд явсан хэрэг. Ингэж эхэлсэн хувийн хоёр байгууллагын маргаан цагдаа, шүүх, АТГ-т тулж, өнөөдөр өлсгөлөн суултдаа хүрээд байна.

 

Шүүхийн байгууллагын хамгийн сүүлийн шийдвэрээр Бүрэн цутгамал компани Сант сургуульд 120 сая төгрөгийг нөхөн төлөх болоод буй. Товчхондоо Сант сургуулийг цаг хугацаа бусад зүйлээр хохироож, чанаргүй барилга барьсан учраас шүүхээс хариуцлага тооцсон хэрэг. Бүрэн цутгамал компанийн эзэн Б.Батдэлгэрийн өр зөвхөн энэ биш аж. Тэрбээр барилгын туслан гүйцэтгэгч нартаа өнөөг хүртэл хөлс мөнгийг нь өгөөгүй яваа сурагтай. Туслан гүйцэтгэгч нарт 600 гаруй сая төгрөгийн өртэй гэх мэдээлэл байна. Тэгэхээр 700 гаруй сая төгрөгийн өрөнд орсон Б.Батдэлгэр өлсгөлөн зарлаад ч болтугай  мултрах арга сүвэгчилсэн гэж хардах хүн цөөнгүй.

 

Монгол Улс зөв, бурууг ялгах хуулийн байгуулагатай. Мэдээж шүүхийн ямар ч шийдвэр нэгийг баярлуулж, нөгөөг гомдооно. Анхан шатны шүүхийн шийдвэр Сант сургуулийн талд гарч, Б.Батдэлгэр 120 сая төгрөгийн өрөнд орсон ч түүнд дараагийн хоёр шат бий. Давах болон хяналтын шатны шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулах боломжтой гэсэн үг. Гэтэл “өлсөгч” Д.Батдэлгэрт нэг даргыг огцрохыг шаардаж нөгөө даргын анхаарлыг татаж байгаа нь бас л хар төрүүлж байна. Гомдсон бүхэн өлсгөлөн зарлаж, шантааж хийгээд байвал зөв, бурууг дэнслэгч хуулийн байгууллага байхын хэрэг байна уу?

 

Бүрэн цутгамал гэх компани дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу “өлсөж ядарсан” хөл дээрээ тогтож ядаж байгаа юу гэвэл, үгүй. Цөөнгүй жилийн туршлагатай, хэд хэдэн том бүтээн байгуулалт хийсэн, барилгын салбартаа орлоготой компаниудын нэг аж. “Твийн парк”-аас эхэлсэн “Бүрэн цутгамал” компанийн ажилчдын бүтээн байгуулалт нэлээд тоотой болоод байна. Тухайлбал, “Кристалтаун” буюу 535 айлын найман блок, 15 давхар орон сууцыг 2008-2012 онд, 2012-2014 онд “Эмералд” хотхоны 16 давхар 12 блок орон сууцны барилгаас гадна “Embаssy tower”, “Кореотаун”, амины орон сууц, орон нутаг дахь орон сууц зэрэг цөөнгүй бүтээн байгуулалт хийгээд байна. Бид өмнө нь “Дельта” констракшн компанийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг байсан бол 2012 оноос “Эмералд” хотхоны хоёрдугаар ээлжийн барилгаас эхлэн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. “Бүрэн цутгамал” компанийн харьяанд одоогоор Бүрэн цутгамал, хэв хашмалын “Азчин трейд”, дотоод засал, хаалга, цонх, мужааны “Од Амар Баясгалан”, хоёр салбартай супермаркет ажиллаж байна” хэмээн Бүрэн цутгамал компанийн захирал Б.Батдэлгэр mass.mn сайтад ярьснаас үзвэл барилгын салбарын томчуудын нэг бололтой.

 

Эх сурвалж: www.mass.mn

 

Тэгэхээр Б.Батдэлгэр яах ч аргагүйдээ өлсгөлөн нэртэй суулт хийж байгаа биш. Тэр зөвхөн өр төлбөрөөс зугтаж, хуулийн байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэсэндээ өлсгөлөн нэрээр өрөвдүүлэхийг хүссэн бололтой. Цаашилбал УИХ-ын популист гишүүдийн дэмжлэг аль улс төрийн бүлэглэл хоорондын тэмцэлд ч ашиглагдаж байхыг үгүйсгэхгүй. Өлсгөлөн бүхэн үр дүнд хүрэхгүй. Тэр тусмаа шантаажны өлсгөлөн өр өвтгөхгүй ээ.

 

М.Болд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нараа:
Шудрага ёсыг өөрөөсөө эхлээч дараа нь бусадруу асаач батдэлгэрээ
2017-11-01
Батдэлгэр:
Сайн байцгаана уу? Би МУ-ын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалахын тулд өлсгөлөн зарласан Бүрэн цутгамал ХХК-ийн захирал Б.Батдэлгэр байна. Манай компани 2013 онд Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсан бөгөөд нийт зардал 1.7 тэрбум ₮, Сант сургуулиас авсан нь 1.2 тэрбум ₮, манай ажлын үлдэгдэл хөлс 500,0 сая ₮-ийг өгөхгүйн тулд ЭХТА-ийн 148.4.Залилангийн хэргээр 2014.03.17-ны өдөр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан нийт 756 хоног болж, 2016.04.11-ний өдөр хэрэгсэхгүй болсон. ЭХТА-ийн 111.1.Хүний нэр төр гутаах.эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан нийт 413 хоног болж,2016.04.11-ний өдөр хэрэгсэхгүй болсон. 2015.02.11-нд ЭХТА-ийн 174.2.Чанаргүй барилга барьсан. эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан нийт 886 хоног шалгагдаж,2017.07.16-ны өдөр хэрэгсэхгүй болсон юм. Намайг чанаргүй барилга барьсан,ашиглаж чадахгүй байна,хохирч байна гэж 2016.07.25-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж,Улсын яллагчаас надад 8-н жилийн чанга дэглэм, албан тушаал эрхлэх эрхийг
2017-11-01
Идэрээ:
Сант сургууль мөнгий нь өгөхгүй гэж янз бүрээр үзэж бнаа , ингэж төлбөртэй нийтлэл бичүүлж бхаар мөнгий нь өгчихвөл яасийн. Энэ хүн амь насаа эрсдэлд оруулж өлсгөлөн зарлаж бгаа нь Сант сургууль буруутайг нотлоод бна.
2017-11-01
Зочин:
Ene surguulitai holboogui oor neg eruugiin heregt shalgagdaad, shuuh huraldaa ochihgui geed olsgolon zarlaad baigaa yum bainle. Batdelgerees bolj hohirson ulsuud negdmeer yumdoo, hereg hiisen n hohirogch geed orilood baidag manai mongol saihan niigem shu
2017-11-01
zovhin:
Anar gedeg ni Badamjunaigiin hurgen geed bodohoor mongol hetsuu yumda
2017-11-01
zochin:
gaxai shig tsundiisen novsh jaakhan turj avag torox gej baugaaavgai shig ichikhed yanaa
2017-11-01
Зочин:
Наад нөхөр чинь ашиг харж ба нэгд өөрийн арвин их өөхнөөсөө салах хоерт худлаа жүжиглэж өрнөөсөө мултрах гэж иймэрхүү залигч ховдог. Юмнуудыг тооххэрэггүй
2017-11-01
Зочин:
иймэрхүү элий балай нөхдүүдийг барьж аваачаад арав банздаад сануулга өгөөд явуулдаг байх хэрэгтэй юм байгаа юм даа
2017-10-31
Зочин:
mergejliin shantaajchin boljee ene nuhur. ingeed ur shirneesee multarchih l tuluvluguutei yum shig bgaan. bolimoor yum. ichih nuur gej daanch alga daa huurhii
2017-10-31
ZDAKK:
Ene mud turj uhehgui ee ai, targan bna, turj uhtel ni huleeh heregetei yuu bolohnuu kkkkkkkk
2017-10-31
Зочин:
Bolohgui bolood olsgolon zarlasan geed yarisan baisan. Shudarga yosnii toloo temtsegh
2017-10-31
Зочин:
захирал Батдэлгэр Сантын үүдэн дээр өлсгөлөн зарлаад суух хэрэгтэй юм байна
2017-10-31
Eh oronch:
Baasanhuu odoo bolioochee.baahan shoudoj
2017-10-31
зочин:
энэ нөхөр жаахан өлсөөд наад хур харвингаасаа салах хэрэгтэй.хэтэрхий их идсэн байна. одоо өлсөх цаг чинь иржээ.
2017-10-31
zochin:
baas bilu iimerhu nudni bulaig songoj uilee uzeh gej.zabzarin, siimhin bas neg shantaajin,bas neg muruudugch, durak
2017-10-31
Barilgachin:
Olsgolon zarlaad niisleliin baiguulgaar damjij surguuli daramtaldah termbumtnuud ih boljee, nugoo gishuud n mungo avchih geed uulzaad l...taarsan Baasanhuu
2017-10-31
Зочин:
Үнэн шүү! Ингэж тэмцэл хийсэн болгон, байртай, машинтай, мөнгөтэй болоод байгааг овжин ашиглажээ!!
2017-10-31