Залуучуудад тулгамдаж буй асуудлыг судална

“Залуучууд судлал” эрдэм шинжилгээний хурал арванхоёрдугаар сарын 8-нд болох гэж байна.
Хурлыг Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд зорилго нь залуучуудад тулгамдаж буй асуудлын гарцыг тодорхойлох, залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгахуйц шийдлийг илэрхийлэх, шилдэг бүтээлийг олон нийтэд хүргэх, залуучууд судлалыг хөгжүүлэх гэнэ.
Түүнчлэн хуралд судлаачид, их, дээд сургуулийн багш, оюутан оролцох боломжтой юм. Хурлаар дараах сэдвүүдийг хэлэлцэх аж.
-Эрүүл мэнд – Сошиал ертөнц дэх сэтгэцийн эмгэгийн илэрц
-Боловсрол- Хэрэглээгүй боловсрол
- Хүний эрх- Эрх бол хөгжихүйн үндэс
- Хөдөлмөр эрхлэлт- Ажил олгогчид юу хүсдэг вэ
- Жендерийн мэдрэмжтэй залуу хүн
- Залуучуудын нийгмийн оролцоо
Илтгэлийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авах аж.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ