Улаанбаатарт 1 хэм дулаан байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна.
2017 оны 11 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0-2 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ