Залууст нөлөөлөх төслийн уралдаан зарлалаа

img

Залуучуудын хөгжил, оролцоо, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хүний эрх, жендер зэрэг асуудлуудыг хөндсөн нөлөөллийн ажил зохион байгуулах бичил төслийн уралдаан зарлажээ. Төслийг Монголын Залуучуудын холбоо НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр зохион байгуулж байгаа юм.

 

Төслийн үр дүн 16-30 насныханд чиглэх ба шаардлага хангасан гурван төслийг шалгаруулж нэг сая хүртэлх төгрөгийн санхүүжилт өгөх юм байна. Төслийн материалыг энэ сарын 10-ны дотор хүлээн авна. Түүнчлэн төслийг энэ сарын 15-наас ирэх сарын 15-ныг хүртэл хэрэгжүүлэх аж.

 

Р.Дулам

 

 

Бичил төслийн удирдамж: http://www.myf.mn/n/gsyo

СЭТГЭГДЭЛ БИЧИХ