Ирц бүрдээгүйгээс Төсвийн байнгын хороо хуралдаагүй байна

Төсвийн байнгын хороо өнөөдөр 12.00 цагт хуралдахаар товлосон. Товлосон хугацаанаас гурван цаг өнгөрч байгаа ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдаан эхлээгүй байна.
Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх юм. Хуульзүйн байнгын хороо дээрх асуудлаар өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжээгүй юм.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг дахин хэлэлцээд, хүлээж авахгүй гэсэн байр суурьт хүрснээ мэдэгдээд байгаа билээ. Хэрвээ Төсвийн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэж, дээрх асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргавал чуулганы хуралдааныг зарлах сурагтай байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ