Увсын Засаг дарга Д.Батсайханы талаар мэдээлэл хийнэ

11.00 цагт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Баянгол дүүргийн 20 хороонд баригдаж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын явцтай танилцана. Утас: 91020880
11.00 цагт “Blue sky” зочид буудал; НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2017” тайланг танилцуулна.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы хууль бус үйлдлийн талаар орон нутгын иргэд мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдлийн 10 жилийн ойн баяр, үе үеийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ноос Ерөнхийлөгч, УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургуульд БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн яамны Стандарчлал хэмжилзүйн үндэсний лаборатори, Технологийн шинэчлэлийн R&D хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Ус цэвэршүүлэх систем”-ийн нээлт болно. Утас: 89021096, 70070137
13.30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд АНУ-д болсон “Мэс засалчдын олимп”-оос дэлхийн шилдэг мэс засалч цол хүртсэн УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Сэргэлэн эх орондоо ирнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ