Хонь бүрэн, чоно цатгалан

img

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж, оронд нь Д.Гэрэлийг томиллоо. Д.Гэрэлийн хувьд өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан. Түүнийг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд Ерөнхий сайд Сү.Батболд томилж байв. Харин үүнээс жил нэг сарын дараа буюу 2013 оны тавдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томилж байсан юм. Д.Гэрэл бол туршлагатай тагнуулч. Түүнийг өчигдөр томилсоны дараа Б.Хурц ч “…Д.Гэрэл бол туршлагатай хүн” гэж мэдэгдсэн байна. Д.Гэрэл нь НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, зөвлөх консулын хэлтсийн дарга, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан юм.

 

Тэрээр 2013 онд ТЕГ-ын даргын ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа “…“Намайг ямар үндэслэлээр ажлаас халсаныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлгээс гараад тушаалтай танилцана. Би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй” гэж байсан юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаар “…ТЕГ-ын дарга бол Монгол Улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан. Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Яагаад тэгсэн бэ. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгий буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэж хариулж байсан юм. Энэ бүхний эцэст, дөрвөн жил гаруйн дараа Д.Гэрэл ТЕГ-таа эргэн ирлээ.

 

Өчигдөр болсон бас нэг томилгоо бол Засгийн газар Б.Хурцыг ТЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөн Б.Ганболдын оронд БНСУ-д суух Элчин сайдаар томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдсэн байна. Хэд хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлж ярьж байсныг харахад Б.Хурц ч балрахаар дүр зураг харагдаж байсан. Ц.Нямдорж хэлэхдээ Б.Хурцыг тав хоногийн дотор чөлөөлнө гэсэн. Ингээд харахаар Ц.Нямдорж хэлсэндээ хүрч Б.Хурцыг чөлөөлсөн байгаа юм.

 

Гэтэл Б.Хурцын мэдэгдэл, Ц.Нямдоржийн хариулт бол маш ноцтой зүйл байсан гэдгийг эх сурвалжууд хэлж яриад байгаа. Тэр утгаараа Б.Хурц балрах юм байна гэж харагдаж байв. Б.Хурц балрах байтугай дэвшээд алга болох шиг боллоо.

 

Ингэхээр Ц.Нямдорж ялагдав уу, ялав уу гэдэг нь тодорхойгүй үлдэж байна.

 

Нөгөөтэйгүүр ТЕГ-ын даргын томилгоог хэн мэдчихэв гэдэг анхаарал татаж байгаа юм. Өмнөх жишгээр, бас хуулиараа бол Ерөнхий сайд мэдэх ёстой. Харин энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТЕГ-ын даргаар Д.Гэрэлийг томилоогүй нь тов тодорхой байгаа юм.

 

Тэгэхээр Д.Гэрэлийг томилсон хүн У.Хүрэлсүхийн цаана нуугдаад үлдэж байх шиг байна. Юутай ч Б.Хурц, бас Ц.Нямдорж хоёрын тухайд хонь бүрэн, чоно цатгалан томилгоо явагдчих шиг боллоо.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ОЧИР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ХҮРЭЛСҮХЭЭ . ЯЛЗАРЛААС ГАРГАНА ГЭСЭН ЯАСАН БЭ ??????? НАЙДЛАГА БАЙХГҮЙ ЮУ,,?????
2017-11-03
Zochin:
хэдэн улс төрч, албан тушаалтнууд ээлжлээд л албан тушаал сэлгээд суугаад байх юм. Яасан ч авъяастай юм, чадахгүй юм ч гэж алга, яасан ч амны хишигтэй юм. Ганцхан юм л чадахгүй юм. Юу??? ард түмнээ ядуурлаас гаргах ха ха
2017-11-02
zochin:
tagnuul nursaan
2017-11-02
Зочин:
Нямдорж том том юм яриад байсан. Яалаа. Хурцыг бараг шууд бариад л шоронд хийчих шахуу юм яриад байсан. Гэтэл Хурцыг МИАТ-ын төлөөлөгч нэрээр мөнгө цохиж байсан оронд нь элчин сайдаар томилоод түүний хуурай ах тэтгэврийн өвгөн Гэрэлийг оронд нь тавьлаа. Одоо Хурцын үед тагнуулын байгууллага яаж улс төржиж хэний удирдлага, захиалгаар ажиллаж байсныг харуулах бүх мэдээ баримт бүрхэг хэвээр үлдэх нь тодорхой. Хүрэлсүх хэнд толгойгоо мэдүүлэв ??? Өөрөө энэ хүнийг арай ч томилохгүй байсан байх. Алдаагаа хурдан засах хэрэгтэй дээ. Гэрэл бол мөнгөний асар их сонирхолтой хүн. Түүнээсээ болж өөрөө ч баларч мэдэх л байх. Энэ бүхний дээр М.Энхболд, С.Элбэгдорж хоёрйн тохироо байгаа нь улайн цайм боллоо.
2017-11-02
Санал:
Ингэж хэрэлдэж байхаар Монголын ард түмэн бид хэцүү цагт тулж ирсэн бол ядаж энэ байгууллагуудын жил бүр тэмдэглэдэг олон ой, Хэнд ч хэрэггүй олон хонхны баяр, шинэ жил, хэрэгүй олон баяр сүнсний баяр, Валинтин, мартын-8 гэх мэт баяруудыг болиулдаг төр байвал ард түмэн, төр засаг мөнч их мөнгө хэмнэх байхдаа. Шинэ ил гэхэд л манай баяр биш болвуу гэж бодхийн гол баяруудаар шилдгүүдээ шагнаж урамшуулаал болох хэмжээнд байдаг бол мөнч сайхан байхдаа.........
2017-11-02
Зочин:
Ээ чааваас. МАН үнэхээр дампуурч байна доо. Тагнуулын байгууллагын сүр сүлд ч өөдлөхгүй нь. Сүүлийн 5 жилд тавигдаж байгаа дарга нарыг нь хар. төрийн нүд чих болсон байгууллагын даргаар ийм хөгийн хүмүүсийг тавьж байгаа төр үнэхээр хөөрхий. Өвгөн Гэрэл тагнуулд очоод юу хийх юм. Нарийндаа бол сүүлийн 20 гаруй жил тагнуулд ажиллаагүй, бизнес хийгээл явж байсан тэтгэврийн өвгөн шүү дээ. 2012 онд тагнуулын даргаар томилогдсон боловч шинэлэг байтугай явж байсан ажлуудыг нь унагаасан. Алтанхуяг хусч хаяад Ариунсангаа тавьсан. Тэр үед Гэрэл хууль бусаар халагдлаа гээд л шүүхэд хүртэл хандсан. Гэтэл мөнгө идсэн уусан асуудал гарч ирээд сүүлдээ Алтанхуягтай тохироо хийгээд таг болсон.
2017-11-02
friend:
elchin saidig battulga tomilloh bishuu, yamar hurdan ajildag garuud ve. yaasan ch salbar salbart ajlaa meddeg mergjliin humuus ochson bain.
2017-11-02
Зочин:
Ээ харла энэ ерөнхийлөгч өрөвдмөөр гэдгээ батлах шив Нүүр нь тодорчдээ Ийм шившгийн зүйлийг ард түмэн хараад яаж ч чадахгүй байгаа нь эмгэнэл
2017-11-02
Бат:
1990 оноос хойш төрд тухалсан төрийн нэрээр луйвар хийсэн бүх хулгайчдаас салж байж л Монгол төр цэвэршинэ. Эд нар 30 жилийн идэж ууснаараа хоорондоо аалзны тор шиг барьцалдаж, нэг нэгэндээ барьцаалагдсан ньзохион байгуулалттай маш аюултай гэмт бүлэглэлүүд, түүний гишүүд ггэдэг нь нүцгэн үнэн. Монголчууд одоо эд нараас гэгээтэй юм хүсээд ямар ч үр дүнгүй горьдлого гэдгээ л сайтар ухаарч, дараагийн сонгуулиар төрд байсан нэг ч луйварчдыг төрийн түшээгээр залж болохгүй бөгөөд эрх мэдлээс нь салгаж байгаад нэг нэгээр нь оймсыг нь гозгонуулж, хууль бусаар баяжсан өмч хөрөнгийг нь хурааж улсаа хөгжүүлэхэд нэмэрлэх хэрэгтэй .
2017-11-02
Зочин:
энэ хоёр зөвхөн ялзарсан биш төр түүний одоогийн удирдлага нь бүр ялзарсан байна.
2017-11-02
Иргэн:
Нямдоржиин ярьсан нь худал байж шахаа хиисэн нь үнэн болжээ. Тэгвэл та огцорч шалгуул. Та ХЗС хиих чадамжгүй юм байна . Та огцор ялаа үүрэх нь зөв биш үү
2017-11-02
Зочин:
Гэрлээр юу хийх вэ дээ. Гэрэл Хурц 2 Элбэгдорж, Миеэ 2-н бууны ноход. Энэ 2 ялгарах зүйл огт байхгүй. 60 тэрбумын МАНАН Миеэ Элбэгдорж 2-н бүлэг үнэхээр гайхалтай хүчтэй байна. Миеэ Элбэгдорж 2- буудаж цаазаар авахаас наана юу ч өөрчлөгдөхгүй. Баттулга, Хүрэлсүх 2 мөрөөдөхөөс өөр юу ч чадахгүй байгаад энэ төрийн эмгэнэл оршиж байна.
2017-11-02
Зочин:
ТЕГ-ын даргын албаыг 2 хүн өгч авч БНСУ-д суух элчин сайдыг 2 хүн өгч авч байхыг харахад манай төр ялзарсан үмхий хүмүүсээс салж чаддаггүй,МОНГОЛ УЛСАД ЭНЭ 2-ООС ӨӨР МЭРГЭЖИЛТЭН БАЙХГҮЙ БОЛСОН НЬ ТӨР ЗАСГИЙН ХАРАЛГАН БОДЛОГИЙН ҮНЭ НҮҮР ЦАРАЙ БОЛЖ ХАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ ЕРӨНХИЙ САЙД,ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁР ШУДРАГА ҮНЭНИЙ НҮҮР ЦАРАЙ,ХАРИУЦЛАГА ЯРЬДАГ УЧРААС ИТГЭЛ АЛДРАХ БОЛЖ БАЙНА
2017-11-02
Ttt:
Odool 1 meregjiliin hun ochloo Gerel tand amijilt husie
2017-11-02