А аминдэмийг үнэ төлбөргүй өгч байна

Хүүхдийн дархлаа, өсөлт, хөгжлийг дэмжих А аминдэмийг энэ сараас эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд үнэ төлбөргүй өгч эхэллээ.
Дээрх насны хүүхдэд жил бүрийн тавдугаар, арваннэгдүгээр сард А аминдэм уулгадаг бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвд очихдоо эх хүүхдийн ягаан дэвтэртэйгээ очих ёстой.
А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт аминдэмийг хангах бөгөөд дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлдэг юм.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ